ХААН Банк “Euromoney” шагналыг 10 дахь удаагаа хүртсэн Монголын анхны банк боллоо
10-1

Дэлхийн банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Euromoney” сэтгүүлээс  Монгол Улсын нийгэм, эдийн засагт ХААН Банкны оруулж буй хувь нэмэр, харилцагч олон нийтэд зориулан нэвтрүүлсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ, цахим банкны шинэчлэл, нийгмийн хариуцлага, компанийн засаглал, санхүүгийн тогтвортой үзүүлэлт зэргийг үнэлж, “Монгол Улсын шилдэг банк”-аар 10 дахь жилдээ өргөмжиллөө.

 

 

“Euromoney” сэтгүүл нь 50 жилийн түүхтэй, олон улсын банк, санхүүгийн салбарын мэдээ, мэдээллийг шинжлэн тоймолдог мэргэжлийн сэтгүүл бөгөөд 1992 оноос дэлхийн банкны салбарын хөгжлийн түвшин, хандлагыг тодорхойлж, шилдгүүдийг тодруулж ирсэн уламжлалтай. ХААН Банкны хувьд энэхүү нэр хүндтэй шагналыг 10 удаа хүртсэн Монголын анхны банк болж, зах зээлд тэргүүлэгч байр суурь, амжилтаа улам бататгалаа. 14 жилийн дотор 10 удаа ийнхүү шилдгээр тодорсон банк “Euromoney” сэтгүүлийн түүхэнд ховор юм.

 

ХААН Банк сүүлийн жилүүдэд банк, санхүүгийн салбарын шилдгийг шалгаруулдаг нэр хүндтэй томоохон сэтгүүлүүдийн анхааралд өртөж, шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараа улам сайжруулж, нийгэмд тустай олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байгааг олон улс өндрөөр үнэлж байна. Тухайлбал, 2019 он гарсаар “Asiamoney” сэтгүүлээс “Монгол Улсын шилдэг банк”, “Шилдэг дижитал банк”-аар тус тус шалгаруулснаас гадна дэлхийн банк, санхүүгийн шилдгийг тодруулдаг “FinanceAsia”, “GlobalFinance” сэтгүүлээс “Монгол Улсын шилдэг банк”-аар өргөмжлөөд буй.

 

ХААН Банкны өнөөдрийн энэ бахдам амжилт нийт харилцагчид та бүхний хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийн үр дүн юм. Амжилт бүрийг хамтдаа бүтээдэг эрхэм харилцагчид, түншүүд та бүхэндээ баярлалаа.

 

 

Бид зогсолтгүй бүтээсээр....

Shuud.mn
Сонин хачин