Чехийн парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Куберагийн айлчлал үргэлжилнэ

Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Куберагийн Монгол Улсад хийж байгаа айлчлал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Ноён Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Куберад өнөөдөр ГХЯ-ны дэд сайд Б.Батцэцэг бараалхаж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар уулзалт хийнэ. Мөн Прагийн амьтаны хүрээлэнгийн захирал М.Бобекийн үзэсгэлийн нээлтэд оролцох юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ