Цэргийн ангид байлдагч амиа алдсан хэргийн хурал эхэллээ
2019-10-01 11:14
Гэрэл зургийг MPA.mn

 

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай байлдагч /2019.01.22/ нас барсан хэрэг гарсан. Хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүхэд шилжүүлээд байв. Шүүх хурал хоёр удаа хойшилж 2019.10.01-ний буюу өнөөдөр товлогдсон.

 

Шүүх хурал Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагт эхэллээ.

 

Эргэн сануулахад талийгаач Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Орхон аймгийн Баян-Өндөр сумаас 2018 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирээд дөрвөн сар болоод амь насаа алдсан. Энэ хугацаанд зодуулж, дарамтлуулдаг байсан тухай Тангарагийн баярын үеэр ээждээ ярьж, “Хурдан аваарай” хэмээж байсан гэдгийг талийгаачийн ар гэрийнхэн хэлж байсан.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин