Ард нийтийн санал асуулгын зардлыг баячууд гарга

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийгээд байна. Намрын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, Ард нийтийн санал асуулга явуулах юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын бие даагч гишүүн С.Жавхлангийн байр суурийг сонслоо. Тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр анх ярьж байсан ярианаасаа шал далийсан.
Ерөнхий сайд унаж, намууд төрийн дээр гарлаа. Үүнийг болиулах хэрэгтэй гэсэн. Гэтэл хэлэлцүүлгийн явцын дунд энэ нь өөрчлөгдсөн. Амин чухал асуудлуудаа саармагжуулсан. Хууль тогтооно гэж гарчихаад манай нам эвцэлдэхээ болилоо, одоо та нараасаа асууя гэж байгаа нь ямар чадамжгүй. Миний хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэгт ормоор байна гэсэн. Надад ямар ч хариу ирээгүй. Би мөн өөрийн саналыг хүргүүлсэн. Гэвч байхгүй болсон. Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв боловч хүмүүсийн яриа өөрчлөгдөөд, нам нь нам гацсан. Санал асуулгыг асуухдаа асар их тэрбум төгрөгөөр асуух юм байна. Хэрвээ асуухаар бол эхлэхдээ асуух хэрэгтэй байсан. Одоо ханиад томуу, өвөлжилтийн бэлтгэл гээд янз бүрийн асуудал байхад олон тэрбум төгрөгөөр асуулга явуулна гээд байна. Төсвөөс мөнгө гаргахыг миний хувьд дэмжихгүй. Сонгуулиар мөнгө тараагаад гүйдэг баячууд өөрсдөөсөө мөнгө гарга л даа хэмээсэн юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ