Хуульзүйн байнгын хороо хуралдсангүй
2019-10-01

 

Өнөөдөр Хуульзүйн байнгын хороо хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа. Гэвч Хуульзүйн байнгын хороо хуралдсангүй. Ерөнхийлөгчийн хоригийг өргөн барьсанаас 14 хоногийн хугацаанд УИХ хэлэлцэх ёстой. Хуулийн хугацаа ирэх баасан гаригаар дуусгавар болох юм.

 

Харин үдээс хойшхи чуулганы хуралдаанаар улсын төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх юм байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин