УИХ-ын 42 дугаар тойргийн асуудлыг хэлэлцэнэ
2019-10-2

 

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан энэ сарын 9-ний өдөр болно.Хуралдаанаар, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Улсын Их Хурлаас 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 22 дугаар тогтоол, мөн тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэнэ.

 

Уг маргааныг 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцэх байсан боловч Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хойшлуулсан билээ гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин