Сэрэмжлүүлэг: Цасан болон шороон шуурга шуурна
2019-10-02
Гэрэл зургийг MPA.mn

 

Цаг уурын газрын ирүүлсэн мэдээллээр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 2-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар цас орж, салхи 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх төлөвтэй байна.

 

Ихэнх нутгаар хүйтэрч Алтай,Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байх аж. Харин бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, 5-нд нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

 

Иймд Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх.

 

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих  зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж  байна. 

Shuud.mn
Сонин хачин