Цэцэгнээс өөрцгүй бас нэг намар
2019-10-02
Гэрэл зургуудыг MPA.MN

 

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна. 1998 оны 10 дугаар сарын 02-нд С.Зориг бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсанаас хойш 21 жил өнгөрчээ.

 

Аймшигт аллагаас хойш 21 дэх намар шувтарч байхад энэ хэрэг нэг мөр болсонгүй. Харин энэ хэргээр улс төрийн оноо цуглуулсан, нэр нүүр олсон улстөрчид 21-ээр тогтохгүй олон “төрлөө”. Хэргийг илрүүлнэ, илрүүлсэн, захиалагчийг зарлана, зарлахыг шаардана гэх улстөрчдийн худал хуурмаг бүхнийг жил бүрийн энэ өдрийн цэцэг л "цагаатгаж" байна.

 

Хэрэг хуучирдаггүй гэж хэдэн арван жил хүлээсэн гэр бүл нь гомдол цөхрөл тайлагдах өдрийг хүлээсээр л байна. Гэвч С.Зориг агсны амь нас, түүний ард үлдсэн гэр бүлийн харуусал, гомдол, цөхрөлөөр тэжээгдэгсэд хэргийг хав дарах туйлын сонирхолтой мэт. 

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин