С.Чинзориг: Тэтгэврийн зээлийн хүүгийн бууралт өмнөх зээлд хамаарахгүй
2019-10-02

 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар 2018 оны улсын төсвийн гүйцэтгэлийг хоёрдугаар хэлэлцүүлгийг хийв.  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төслийг танилцууллаа. Үүний дараагаар гишүүд асуулт тавьж, хариулт авав.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 

-Тэтгэврийн зээлийн хүүг  энэ сараас буурууллаа гэж байгаа. Яагаад гарсан шийдвэр хэрэгжих ёстой шатан дээрээ гацаад байна вэ. Олон нийтэд худлаа мэдээлэл тараад байгаа юм шиг ойлголт хүрээд байна. Өнөөдөр 223 мянган ахмадуудын 71 хувь нь тэтгэврийн зээлтэй байна.

 

ХНХ-ын сайд С.Чинзориг:

 

-Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай бууруулах арга хэмжээ авч байна. Тэтгэврийн зээлийн 24 сартай буюу хоёр жилийн хугацаатай нь  18 хувийн хүүтэй байсан.  10 дугаар сарын нэгнээс эхлээд энэ зээлийн хүүг  15.6  хувьд,  ирэх оны нэгдүгээр сараас эхлээд 13 хувийн хүүтэй болгохоор ярьж байна.  Гэхдээ зээлийн хүүгийн бууралт өмнө нь авсан зээлд хамаарахгүй.  Бусад орнууд иргэдийн бодит орлогыг барьцаалж зээл үзүүлэх нь оновчтой биш гэдэг. Цалин, тэтгэвэр гэдэг тухайн өрхийн сарын орлого болохоос банкны барьцаа биш. Тиймээс хугацааг нь уртасгах, нөхцөлийг нь хөнгөвчлөх асуудлыг тавьсан.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 

-Шинээр тэтгэврийн зээл авах хүн байхгүй байгаа. 230 мянган тэтгэвэр авагч л энэ асуудлыг хүлээж байгаа гэдгийг анхаарч арга хэмжээ авах тал дээр бодолцоорой.

 

ХНХ-ын сайд С.Чинзориг:

 

-Тэтгэвэр барьцаалсан зээлийг Засгийн газар юм уу, Нийгмийн даалтгалын газар шийдэхгүй. Арилжааны банкны үйл ажиллагаа. Арилжааны банкны зээлийн хүүгийн асуудалд оролцох эрхгүй. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж хариулт авлаа. Өчигдрөөс Төрийн банк хоёр жилийн хугацаатай тэтгэврийн зээлийг 15.6 хувийн хүүтэйгээр олгож эхэлсэн бол маргаашаас Хаан банкинд хэрэгжиж эхлэх юм байна. Байнгын хорооны хуралдаанаас гарсан санал дүгнэлтийг Төсвийн зарлагын хороонд танилцуулах юм. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
ҮНДСЭЭР ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ БОЛОХООС. ИМЙ ХЭЛ АМ ДАРЖ БУЙ МАЯГТАЙ ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ ҮХСЭНЭЭ ХИЙХИЙН. 25 ЖИЛ АЖИЛЛАХДАА БАГААР ОДОХОД Л 120,0 САЯ ТӨГРӨГ Ш-Д ТӨЛЖ БАЙНА ШД. БАНКУУД ЦААШ НЬ ХҮҮЛДЭГ БИЗ ДЭЭ.
2019-10-03
зочин:
насаараа ажиллаж НДШ толосонийгоо тэтгэвэр гэж авч байгаа оорийнхоо ходолморийн ур шимийг 30-50жил улсын ниигмийн даатгалын санд ашиглуулсан торд эргуулэсээнийхээ бага хэсгийгээ оороор хэлбэл оорийнхоо монгийг эргуулэж авахдаа банкны монго хуулэлтийн аргаар авч байгаа нь зов юмуу Та ниигмийн халамжийн сайд уу арилжааны банкны захирал уу ? их гавьяа байгуулсан дур исгэж шоудахаа больсон дээр хуугуй л болгож 3сараас илуу урт хугцаагаар жилд нэг удаа тэтгэврийн зээл олгох илуу бол 3хувийн хуутэй гэх мэт арга бодооч дээ
2019-10-03