Самбо бөхчүүд шинэ жингээр барилдана
2019-10-03

 

Олон улсын самбо бөхийн холбооны удирдах зөвлөлөөс нэгэн түүхэн шийдвэрийг гаргасан байна. Учир нь самбо бөхийн жингийн ангиллыг шинэчилсэн бөгөөд шинэ ангиллыг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөө уламжилжээ. Ингэснээр насанд хүрэгчид, залуучуудын түвшинд долоохон жинтэй байхаар боллоо.

 

Эмэгтэй Кадет (14-16 нас): 41 кг, 44 кг, 47 кг, 50 кг, 54 кг, 59 кг, 65 кг, 72 кг, +72 кг;

Өсвөр үе (16-18 нас): 47 кг, 50 кг, 54 кг, 59 кг, 65 кг, 72 кг, 80 кг, +80 кг;

Залуучууд, насанд хүрэгчид: 50 кг, 54 кг, 59 кг, 65 кг, 72 кг, 80 кг, +80 кг.

Эрэгтэй Кадет (14-16 нас): 46 кг, 49 кг, 53 кг, 58 кг, 64 кг, 71 кг, 79 кг, 88 кг, +88 кг;

Өсвөр үе (16-18 нас): 53 кг, 58 кг, 64 кг, 71 кг, 79 кг, 88 кг, 98 кг, +98 кг;

Залуучууд, насанд хүрэгчид: 58 кг, 64 кг, 71 кг, 79 кг, 88 кг, 98 кг, +98 кг.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин