Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох уу
2019-10-03

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

 

 

Төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Г.Мөнхцэцэг нар өнөөдөр (2019.10.02) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

 

Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж, монголчуудыг эвлэлдэн нэгдэхэд нэн чухал хэрэгсэл болж, хэдэнтээ төрийн шашнаар хүлээн зөвшөөрөгдөж, хүн амын нэгдсэн тооллогоор 15-аас дээш насны хүн амын дийлэнх хувь нь өөрийгөө бурхны шашинтан гэж тодорхойлсон зэрэг нь Монгол Улс бурхны шашинтан орон болохыг харуулж байгаа юм.

 

Буддын шашин нь Монголын төрийн шашин байсан бөгөөд Монголын хаад арга билгийн ухаан, хатуу, зөөлөн үйлийн үрийн харилцан шүтэлцээ, номт төрийн гадаад, дотоод холбоо, шашин төрийн хос ёсны бодлогоор улс, түмнээ удирдан жолоодсоор ирсэн түүхтэй.    

 

Эдүгээ БНСУ, Тайланд, Шри Ланк, Сингапур, Япон, Энэтхэг, Вьетнам, Мъянмар зэрэг бурхны шашинт орнуудад Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн Их дүйчин өдрийг олон нийтийн баяр, амралтын өдөр болгон тэмдэглэж, түүгээрээ ард түмнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдэл, сүшиг бишрэлийг хүндэтгэн дээдэлж, хойч үедээ хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй, төлөвшсөн нийгмийг уламжлуулахыг эрхэм зорилгоо болгодог байна. Дээрх улс орнуудад Их дүйчин өдрөөр мацаг барих, согтууруулах ундаа хэрэглэхгүй, худалдахгүй байх, бие, хэл, сэтгэлийн аливаа муу үйлийг тэвчих, өглөг хандив өгөх, бусдад туслах, энх тайвны жагсаал цуглаан хийх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, мод тарих, цэвэрлэгээ хийх зэргээр нийгэм, олон нийтийг хамарсан сайн үйлс дэлгэрүүлдэг байна.

 

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар 1999 онд шийдвэрлэсэн байдаг.

 

Тиймээс НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэр, иргэд, олон нийтийн хүсэлтийн дагуу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

 

Энэхүү нэмэлтээр Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгажээ.

 

Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.  

Shuud.mn
Сонин хачин
Үндэсний язгуур эрх ашгаа хамгаалах нь зөв.
2019-10-05
zo chini:
Би бол амараар байна дэмжих байна Манайхан уул нь 1992 онд хүнлэг энэрэнгүй
2019-10-04
zochin:
хайрлах дэлхий нийтийн шашин шүтлэг хүндэтгэх гэж юу ч мэдэхгүй Шашин номоос хол Шашин номоос үхтлээ айдаг тэнэг үүдээр энэ монгол
2019-10-04
Zochin:
Arhidaj uuj idehiin shaltgaan bolson ochinoon bayr bn ene bol oor bayr ym amraltiin odor bolghon zow ym
2019-10-04
zo chini:
shashin shvtlgee hamgaalah bidnii vvreg
2019-10-04
zo chin:
shaana biz ta nar hoinoos ireed hot manaih hotod ireed honi manaih gedg shig hritsaad book uheh gej bnuuu ene bol hritsuud bol amerkiin bodloor shvv dee
2019-10-04
r4,2:
demjij bn
2019-10-04
zochin:
denjii bna
2019-10-04
zochin:
denjij bna
2019-10-04
Од:
Амраад л баярлаа д байвал манж шиг мѳхнѳ гэдэгийг мэдэж байгаа баймаар
2019-10-03
Үндсэн хуульд өөрчлөлт орууж байж л энэ асуудал шийдэгднээ. Бушуу туулай боривондоо б а а с т а й. Шар хувалзнууд баярлах арай болоогүй.
2019-10-03
Dagva:
Дэмжиж байна....Чингис хаанын, Улс тунхагласан ,Цагаан сар, Улсын баяр,Бурхан багшийн /сайхан сэтгэл гаргаж хамаг олныг ялгалгүй хайрлах өдөр/ , Шинэ жил, Эх үрс гээл 7 өдрийг дархалья.
2019-10-03
Лал, Мүүн, Христ , Баха, Хмндү нарын төрсөн өдрөөр бас амардаг болоё Ялгавартай хандаж ард олон сүсэгтнээ ялгаварлаад яахав.Унтаахай эмээ
2019-10-03
Зөв.амгалан нэг өдөр сайхан. Өөр нэг амардаг өдрийг хасаарай харин
2019-10-03
Zochin:
Оюунхоролоо их хуралд олон удаа суучихаад өөр юм сэтгээч ард түмэн ядуурлаа
2019-10-03
солиорол:
Яасан амарч дуусдаггүй баяр наадмын солиоролтой хүмүүс вэ, эдэнд өөр хийх ажил олдодгүй бол УИХ-аа тараа даа
2019-10-03
Зочин:
Баяр багадаад бна уу гишүүдээ өөр хийх юм алга уу
2019-10-03
Оюунхорол оо, амарч больё, ажлаа хийж амьдралаа өөд татъяа
2019-10-03