Өмнөговь аймагт газар хөдөлжээ
2019-10-3

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн багийн “Дахтын зоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 29 км-т/ 10.02-ны өдрийн 02:11 цагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

 

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг тус аймгийн Газар хөдлөл бүртгэх станцаас мөн өдрийн 09:05 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Адилбишээс мэдээллийн дагуу тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Shuud.mn
Сонин хачин