Д.Эрдэнэбат: Тендэрээс мөнгө авдаг түшмэд, сүлжээ компани яамдад байна
2019-10-03

 

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулах асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав. 

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Зам тээврийн яам дээр хийгдсэн замын тендэр ТӨБЗГ-тай ямар хамараалтай вэ? Дархан-Эрдэнэтийн зам зогслоо. Төрийн худалдан авах ажиллагаанд энэ хамаарах уу? Тендэр зарлах асуудал зохицуулалтгүй байна. 2019 оны тендэр шалгаруулалтыг сөрөг үр дагавартай боллоо гээд байна. Хариуцлага тооцох хэрэгтэй. 10 хувийг авдаг сүлжээ яамдад байгаа шүү. Зохион байгуулалт хийдэг компаниуд болон түшмэлүүд байгаа шүү. Тэр хүмүүсийг байхгүй болгох хэрэгтэй. Тэр туршлагатай хүмүүсийг шинэ газар тавьж болохгүй. 

 

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга н.Ганбат: 

 

-ТӨБЗГ-т улсын хэмжээний томоохон тендэр зарлагдаж байгаа. Орон нутагт орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлын тендэр зарлагддаг. Тендэрийн тухай хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд тогтоолын төсөл оруулж ирж байна. Өмнө байсан агентлагийн орон тоон дээр нэмэгдэнэ.  Засгийн газрын худалдан авах ажиллагааны агентлаг байгуулагдсанаар улсын хэмжээний ажил хийгдэнэ. Яам бол өөрийн төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаа хийнэ. 

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Баянгол дүүүргийн 17, 18 дугаар хорооны дундуур тавих 400 сая төгрөгийн төсөвтэй зам байна. Тендэр зарлаад орох компани байдаггүй. Хэдийгээр УИХ-ын гишүүн хүн ч болохоор ийм зүйл ярих ёсгүй гэж боддог. Гэтэл ярихаас аргагүй байдалд хүрлээ. Гандангийн өмхий үнэрийг арилгах гээд хэдэн жил хөөцөлдөөд бүтэхгүй байна. Хотын даргатай ч ярьж үзлээ. Төсөв мөнгө нь суусан асуудлыг хийж чадахгүй байна. Ажлын уялдаа холбоо алга. Аль шатандаа байна вэ? Гэтэл худалдан авалтыг нэг газар бөөгнүүлэхээр яаж хазайдаг бол гэж бодож байна.  Орон нутагт хөрөнгө оруулалт явагдаад байх шиг. Гэтэл хотод ажил явахгүй байна. 

 

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга н.Ганбат: 

 

-Зураг төсөл нь байхгүйгээс хугацаа алдах асуудал байна. Өмнө нь худалдан авах ажиллагааны газар байсан. Одоо шинээр байгуулснаар улсын хэмжээнд хийгдэх улсын төсвөөр санхүүжүүлэх ажлын тендэр зарлагдана. Яам, орон нутагт зохицуулалт өөр явагдана. 

 

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

 

-Тогтоолын төслийг батлах хугацаанд амлалт өгөх хэрэгтэй. Гишүүн бүр тойрогоо ярина. 2018 оны байдлаар худалдан авах ажиллагааны гүйцэтгэл 40 хувьтай байна. Үүнийг 100 хувьд хүргэх ёстой. 

 

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга н.Ганбат: 

 

-Өмнөх Худалдан авах ажиллагааны газрыг ТӨБЗГ-т нийлүүлсэн. Гэвч энэ газрыг салгахгүй бол болохгүй юм байна. Олон улсын жишгээр худалдан авах ажиллагааны газар бие даасан бүтэцтэй байдаг. 

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: 

 

-Тендэрт сул ороод мөнгө авдаг мэргэшсэн компани байдаг. Тендэрт сул ороод ялагдаад, шүүхэд хандаад мөнгө авдаг мэргэшсэн компани байна. Гомдол гаргаад явж байгаа компаниудын уршгаар бүтээн байгуулалт зогсдогуршгийг болиулах хэрэгтэй. 

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

 

-Орон нутагт тендэрт шалгарсан компани авсан ажлаа худалдаж байна. Үүнийг болиулах хэрэгтэй. Зураг төсөв нь жил жилд нэмэгдэж байгааг ямар өөрчлөлт гаргах вэ? Ажил үйлчилгээтэй холбоотой төрийн өмчийн компаниудыг давхар авч үзэж хэрэгтэй. Аж ахуйн нэгж нэртэй асар их авлига авч байна. төрийн өмчийн нэртэй компанийн өр 10.8 их наяд хүрээд байна. Энэ компаниудаа хувьчлах асуудлыг Засгийн газар ярих хэрэгтэй. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар Төрийн худалдан авалтын газрыг байгуулахыг гишүүдийн олонх дэмжлээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Энэ бол үнэн шүү. Төрийн байрыг склад агуулах болгож хогоор дүүргэж мөнгө завшиж суудаг төрийн түшээд олон бий шүү. Эдгээр хүмүүс улс орон , ард иргэдээ нэг удаа ч гэсэн бодоочээ. Төрийн албыг төрлийн болон танилын алба болгохоо зогсоовол яасан юм вэ?
2019-10-04
Чи муу рёцэтив зүгээр дуугай байж бай. Чи сонгуулийн дараа байх ёстой газраа очно
2019-10-04
Лүндээ даргаа:
Бгд ийн 19 р хороо 47 р сургуулийн баруун талаар доош явсан замын явган хүний замыг засаад өгөөч ээ. Нэг эгнээд 2 ш хавтан өрсөн зам задраад хэдэн хагархай хавтан хөл дор хөглөрч байна 58.59 р байрны зүүн талаар зам тавина л гэсэн бас таг боллоо ус мөс тогтоод өвөл зунгүй зутарч байнаа бид...
2019-10-04
Barilgiin yamiig shalgaarai:
Barilgiin yam gj buun budlianii Gazar da
2019-10-04
Tender zarlaad ajlaa hiiveevui bain mongoo avchihsan darga nar bna
2019-10-03
durakuud tegeed neeh hudlaa anh udaa evertei tuulai uzsen yum shig hutsatsgaadag yum. oorsdoo ch gesen tendereer hulgai hiij l baigaa shuu dee. bitgii showdaad bail da
2019-10-03