О.Билгүүн, Б.Нацагдорж нар хамтарчээ
2019-10-03

 

 

Энтертайнмент медиа салбарын энтрепренер О.Билгүүн, хөгжмийн зохиолч, продюсер Б.Нацагдорж \Naki\ нар хамтран өөрсдийн “IGX” энтертайнментийг байгуулжээ. Эхний ээлжинд тэд охид, хөвгүүдийн хамтлаг байгуулахаар шалгаруулалт зарлаж байна.

 

Шинэ энтертайнмент Ази, Европын урлагийн салбарын судалгаанд суурилсан гэнэ. О.Билгүүн гэхэд Солонгос болон Сингапур улсын энтертайнмент салбараас туршлага судалж, хамтран ажиллахаар болсон байна. Харин дуучин, продюсер Наки барууны орнуудаар судалгаа хийжээ.

 

Shuud.mn
Сонин хачин