МАН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг 6 сар гаруй хэлэлцээд Ард нийтийн санал асуулга явуулах тогтоол гаргаад байгаа. Ерөнхийлөгч үүнд хориг тавьсан. МАН-ын бүлэг хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Социологийн судалгаагаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэсэн байсан. Бид Ард нийтийн санал асуулга явуулна хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал Ард нийтийн санал асуулга явуулах боломжгүй юу?
-Ард нийтийн санал асуулгыг явуулах боломжгүй болно.
-Ард нийтийн санал асуулга явуулах хэзээ явуулах вэ?
-Ард нийтийн санал асуулгыг явуулахгүйгээр гуравдугаар хэлэлцүүлгээр батлах хувилбар байсан. Гэхдээ бид ард нийтээсээ асууна. Ард нийтийн санал асуулгын хугацааг УИХ тогтооно. Ард нийтийн санал асуулгыг дангаар явуулж болно. Мөн УИХ-ын ээлжит сонгуультай хамтатган явуулна.
-Ард нийтийн санал асуулга явуулахад ирц хүрэхгүй бол яах вэ?
-Энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг ярилцсан. Тиймээс УИХ-ын ээлжит сонгуулиар хамтатган явуулахаар ярьсан.
-Үндсэн хуулийн хэлэлцүүлэг тасралтгүй үргэлжлэх зарчим алдагдах уу?
-Ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гарснаар тасралтгүй үргэлжлэх зарчим нь зогсож байгаа юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ