Архангай аймгийн Цэнхэр сумын иргэд Ерөнхий сайдад талархал илэрхийлэв
2019-10-03

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Орхон голоо хамгаалах хөдөлгөөн”-ий тэргүүн болон Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

 

Засгийн газар тогтоол гарган Цэнхэр суманд ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Үүний дүнд 22 жил талхлагдаж, хүн, мал амьдрах аргагүй болсон нутаг орон нь өнгөө засч, Орхон гол болон булаг шанд сэргэж эхэлсэнд баяртай байгаагаа иргэд Ерөнхий сайдад илэрхийлэв. Одоогоор эвдэрч сүйдсэн 1000 га-д техникийн, 300 га-д биологийн нөхөн сэргээлт хийгээд байна. Цаашид нөхөн сэргээлтийн явцыг эрчимжүүлэх, малгүй болсон өрхийг малжуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

 

 

Хариуцлагагүй уул уурхай эрхлэх нь иргэдийн амьд явах эрхэнд халдаж байгаа хэрэг. Иймээс үүнийг таслан зогсооно. Ирэх оноос экологийн 200 гаруй цагдаа ажиллуулахаар төсвийн төсөлд тусгасан гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв. Иргэд ч орон нутагтаа байнгын хяналт тавьж, хууль зөрчдөг, байгаль орчин сүйтгэдэг, нөхөн сэргээлт хийдэггүй бол төр, засагтайгаа хамтран тэмцэх ёстой гэв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Каренина.:
Дандаа дарга нар гэж чичлэх муухай зангаа боль ... наад дарга нар чинь тэмцэж байж ийм шийдэлд хүрч бгаа юм.
2019-10-04
за ер нь шууд үнэнг хэлхэд дарга нарын өөрсдийнх л уурхайнууд байсан юмшдээ. Энгийн иргэн бол юун уурхай хаха алуулийшдээ, тийм учраас Хүүк өөрөө хөдөлж байж дарж авсан байхгүй юу
2019-10-04
Каренина.:
Дандаа дарга нар гэж чичлэх муухай зангаа боль ... наад дарга нар чинь тэмцэж байж ийм шийдэлд хүрч бгаа юм.
Өвөл болжээ.
2019-10-03
Хөбө:
Та нар нутаг усаа хамгаалж тэмцлээ хийж сураач!
2019-10-03
zochin:
Tiim shuu!
2019-10-03
Уурхайчин:
Уг нь наадах чинь Ерөнхий сайдын хийх ажил биш. Орон нутгийн төр, засгийн ажилтнууд, хууль хяналтын байгууллагын ажилтнуудын хийх ёстой ажил. Даанч тэд нар чинь өөрсдөө уул уурхайнханыг дарамталж, шантаажилж, нэхэж байгаад авилга авчихаад нөгөөдүүлдээ амаа үдүүлчихээд шаардлага тавьж чадахгүй болчихоод ийм явдал болоод байгахд дүгнэлт хийгээсэй
2019-10-03
zochin:
Tiim shuu!