Түүхий нүүрс түлсэн зөрчил илрүүлжээ
2019-10-03

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Стийл энд Конкрийт” ХХК-ийн бетон хийцийн үйлдвэрийн халаалтын зуухны ашиглалтаас хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн байдалд хяналт шалгалт хийв. Шалгалтаар тус үйлдвэр нь тусгай зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс хэрэглэн үйл ажиллагаа эрхэлсэн тул зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн зөрчлийн хэргийг хялбаршуулан шийдвэрлэж, зөрчлийг арилгуулах эрх бүхий албан тушаалтны 1 заалт бүхий албан даалгавар өгчээ.

 

 

Мөн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байрлах Ди Эйч Ти Эн ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр уурын зуухан түүхий нүүрс түлж байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулах эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлсэн байна.

 

Эх сурвалж: НМХГ

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Янз бүрийн юм ар араасаа сонсогдоод байхад өөр юугаа түлэх юм бэ гадаа өглөө орой 2 сэрүүхэн даарч бна
2019-10-10
Зочин:
Ээ дээ мөн том зөрчил илрүүлж дээ ккк
2019-10-10
Ix tom xereg ilrvvljee MXG ern ter KFCg yagaad xaagaagui ym bee
2019-10-09
Huygaa:
Hulduj uhehguin tuld tuuhii nuurs taarwal awch tuleh bhaa ugaartaj uhej bhaar osgoj uhwel tsewerhen uhel boloh buizaa
2019-10-07
Иргэн:
Енеедер гэхэд Гацууртад портертой болох том Машинариум нуурс буулгаад шуудайлаад заржавел л байна. Бугд мэдэж бгаа даа
2019-10-04