Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2019-10-04

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.

 

2019 оны 10 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 3-8 градус, Алтайн  өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:   Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 6-8 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин