Доха хот 2030 оны Азийн наадмын төлөө өрсөлдөхөө мэдэгдлээ
2019-10-04

 

Спортын ихэнх томоохон уралдаан тэмцээнийг хүлээн авч, зохион байгуулж гаршаад буй Катарын нийслэлийн дараагийн гол зорилго тодорхой боллоо. Анх 2006 онд Азийн наадмыг хүлээн авч байсан тус хот энэ өдрүүдэд 206 орны төлөөлөл бүхий хөнгөн атлетикийн ДАШТ-ийг зохион байгуулж буй. Улмаар аравдугаар сарын 12-16-нд Дэлхийн эргийн спортын анхдугаар наадмыг хүлээн авахаар бэлтгэж байгаа юм. Түүнчлэн 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий зохион байгуулагчаар тодорч, бэлтгэл ажлаа хангасаар байна.

 

Катарын олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Жассим Рашид Албуэнаин хэдхэн хоногийн өмнө “Доха хот 2030 онд Ази тивийн спортын наадмыг авах хүсэлтэй байгаа”-г Азийн олимпийн зөвлөлийн удирдлагуудад танилцуулжээ.

 

Сонирхуулахад дөрвөн жил тутам явагддаг Азийн наадмын дараагийн зохион байгуулагчаар Хятадын Ханжоү (2022 он), Японы Нагоя (2026 он) нэгэнт тодроод байгаа билээ.

 

М.Бүүвэй

 

Shuud.mn
Сонин хачин
УБ 2030 онд дэлхийн хамын ядуу бохир тосгон болжээ. Энэ улсад 30 -дхан гэр бүл л баян амьдардаг гэнэ.
2019-10-04