Ёсзүйн дэд хорооноос Б.Наранхүү нарын гишүүнийг сольж өгөхийг хүслээ
2019-10-04

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны ирц бүрдээгүйгээс товлосон хугацаанаасаа хагас цагийн дараа эхэлж байна. УИХ-ын дарга хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараагаар Ёсзүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ:

 

-Ёсзүйн дэд хорооны ирц бүрдэхгүй байна. Б.Наранхүү нарын гишүүнийг өөрчлөх хэрэгтэй байна. Ёсзүйн дэд хороонд Засгийн газрын хэд хэдэн сайдууд байна. Би ганцаараа мэдээд, хуралдаан зарлан хуралдуулж болохгүй байна. "Бид уучлахгүй" гэдэг хөдөлгөөнөөс албан ёсоор бичиг ирсэн. Шаардлагыг хүлээж авсан. Цаг хугацаатай хариу шаардаж байгаа. Гэтэл Ёсзүйн дэд хороо гишүүдийн хөрөнгө орлоготой холбоотой асуудлыг хэлэлцэхэд нэлээн хугацаа шаардагдана. УИХ-ын 3 гишүүний хөрөнгө орлого үндэслэлгүйгээр нэмэгдсэнтэй холбоотой асуудал тавьсан. УИХ-ын гишүүд иргэний хөдөлгөөнүүдийг зохион байгуулалттай гүтгэж байна гээд тайлбар ирүүлсэн байгаа гэсэн горимын саналаа гаргалаа. УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-Ёсзүйн дэд хороог хуралдах үүрэг өгсөн. Ирцээ бүрдүүлж хуралдах хэрэгтэй гэдгийг онцоллоо. 

 

Ингээд ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
yundaa ard tumen suhruuv, 73say maliin 3say hi mashin uhaad l arhi uuj nargij tsengeed l, duu huurdaad l Tansag amidarch bga bizde
2019-10-04
зүгээр ерөнхийлөгчийн засагаа гарагаачээ илүүдээ гарсан 76 их наядууд алга байшдээ сөхөрч гүйцлээ шүү ард олоон
2019-10-04
irgen:
huraldaa irehgui hymyys er ni yaj es zuitei baih ve dee…hogiin shaarnuud l byrdsen baindag um baina ih hurald , tord
2019-10-04