Ц.Нямдорж: Фронт байгуулж генералын хувцас өмсөөд явж байгаа нь эрүүл бус үзэгдэл
2019-10-04

 

11:40 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗХЖШ-ын даргаар бригадын генерал Д.Ганзоригийг томилох асуудлыг хэлэлцэн зөвшилцлөө. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. 

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: 

 

-Зэвсэгт хүчин гэдэг чинь гадаадын түрэмгийллээс эх орноо хамгаалах үүрэгтэй. Дотоодын улс төр, шалдар, булдар зүйл хамаагүй. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс фронт байгуулна гэдэг чинь анхаарах асуудал. Яахаараа генерал хувцас өмсөөд явж байдаг юм. Өнөөдөр цагдаагийн генерал байж байгаад маргааш фронт байгуулаад явах уу. Үүнийг анхаараарай. Цэргийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах хүрээнд эвлэлдэн нэгдэнэ гэжээ. Фронт байгуулаад генералын хувцас өмсөөд явж байгаа нь эрүүл бус үзэгдэл шүү. 

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан:

 

-ЗХЖШ-ын дарга ажлаа аваад 7 сар болсны дараагаар чөлөөлөгдөж байгаа асуудлыг байнгын хорооны хуралдаан дээр ярьсан. Тиймээс нэр дэвшиж байгаа хүнд энэ талаар анхааруулсан. Зэвсэгт хүчний байгууллага дээр газрын асуудал яригдсан. Зэвсэгт хүчний салбарын газрыг цуцлах асуудал байна. Нарийвчилсан кординат нь төрийн нууц байдаг. Төрийн нууцын хүрээнд кординатыг нь цуцалж болохгүй. Олгогдсон газар дээр хувийн хэвшил барилга, байгууламж барьсан байна. Барьж байхад нь хөөж явуулахгүй яасан юм. Нэг хэсэг аж ахуйн нэгж барилга барьж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй шүү. Нэг ч газрыг хумсалж болохгүй. Анги нэгтгэлүүд газаргүй болох уу.  Олгосон хүнд нь хариуцлага тооц. 

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

 

-Барилгын цэргийн анги байгуулна гээд яриад таван жил өнгөрсөн. Өнөөдрийг хүртэл байгуулагдаагүй. Тэр хэрээр Засгийн газрын шийдвэр хэрэгжинэ гээд хүлээлт орон нутагт үүсчихдэг. Хэрэгжүүлэх гэж байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг яваад байна. Засгийн газрын шийдвэр хэрэгжиж байх ёстой. Энэ асуудалд онцгой анхаараач ээ. 

 

Цэргийн албанд хүүгээ эр хүн болоод ирээрэй гээд эцэг эх, ах дүү нь явуулдаг. Гэтэл зураг нь ирж байна. Хүн хүмүүжүүлэх биш хүний амь насыг авдаг зүйлийг цэргийн анги салбаруудад гаргахгүй байхыг зорьж ажиллаарай. 

 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

 

-Ерөнхийлөгч ЗХЖШ-ын даргыг томилдог. Гэхдээ УИХ-тай зөвшилцдөг. Би сайдын хувьд дэмжиж байгаа. Төрийн бус холбоотой асуудлаар албаа хашиж байгаа цэргийн албан хаагч нар шууд биечлэн оролцож болохгүй гэдэг шаардлагыг тавьж байгаа. Хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой. 

 

Ийнхүү гишүүд асуулт асууж үг хэллээ. Ингээд ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томилохыг 76.9 хувийн саналаар дэмжлээ. Санал хураалтын дүнг Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэх юм. 

 

З.Энхболд: Ерөнхийлөгч ямар нэг эвсэл холбооны ард байхгүй

 

10:50 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗХЖШ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэж байна. ЕТГ-ын дарга З.Энхболд ЗХЖШ-ын даргад нэр дэвшигч Д.Ганзоригийг танилцуулгыг хийв. 

 

 

Нэр дэвшигч Д.Ганзориг нь 48 настай, 1980-1990 ЗХУ-ын 8 дугаар дунд сургууль, 1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Цэргийн дээд сургууль, 1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль, 2001-2002 онд АНУ-ын Явган цэргийн офицерын дамжаа, 2007-2008 онд АНУ-ын Команд штабын коллеж, 2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллежийг тус тус төгссөн. 

 

Тэрбээр 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салааны захирагч, 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш, 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих сургалтын төвийн орлогч дарга, 2003-2007 онд Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, 2010-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албанд референт, 2012-2014 онд Зэвсэгт хүчний жанжин штабт газрын орлогч дарга, 2014 оноос Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа аж.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Төрийн эрхийг хүчээр авах гэдэгт юу хамаарах вэ? Бүх Засаг дарга нар Монгол цэргийн холбоонд ороод байгаа нь хуулийн  дагуу юу? Нөгөө талаас фронт байгуулсан байна. Үндэсний аюулгүй байдлын тэргүүн нь үүнд холбоотой байна. Төрийн ордонд хүртэл цэргүүдийг авчирч байна. 

 

ЕТГ-ын дарга З.Энхболд:

 

-Ерөнхийлөгч ямар нэг эвсэл холбооны ард байхгүй. Үндсэн хуулийн 10 дугаарт Эвлэлдэн нэгдэх эрхийн дагуу төрийн бус байгуулах нь нээлттэй. Цэргээс халагдсан улс төрийн бус байгууллага байгуулж болно. Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудалтай холбоогүй учир хариулах боломжгүй байна. 

 

ЗХЖШ-ын даргад нэр дэвшигч Д.Ганзориг:

 

-Төрийн  эрхзүйн хүрээнд төрийн  эрх нэгдмэл байна гэсэн хуулийн хүрээнд явагддаг. Төрийн бус байгууллагын асуудал төрийн цэргийн хуулинд хамаарахгүй. Батлах хамгаалахын хуулинд эх оронч үзлийг төлөвшүүлэх дээр байх анхаарах хэрэгтэй гэж заасан байдаг. 

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-н.Ганбат гэдэг хүн ЗХЖШ-д ажиллаж байгаад 10-аад жилийн өмнө гараад хувийн компанид ажиллаж байгаад дахиад даргаар нь томилогдсон. Гэтэл жил хүрэхгүйн хугацаанд буцаад чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна. ЗХЖШ гэдэг тоглоомын газар биш. Цэргийн удирдлагыг шууд хэрэгжүүлнэ. Гадуур явж байсан хүнийг яагаад томилсон юм. Яагаад зэвсэгт хүчний байгууллагаар тоглоод байгаа юм. Цаашид битгий ийм зүйл болоосой. 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

 

-Өмнөх н.Ганбат гэж генерал 4 хууль зөрчиж томилогдсон. Тийм учраас би ҮХЦ-д өгөх гэж байсан. Үүнийг сонсчихоод чөлөөлөгдөх шиг боллоо. Өнөөдрийн Д.Ганзориг генерал цэргийн бүх шатанд ажилласан, бүх зүйлийг туулаад гарсан, цэргийн зовлонгоо мэдэх хүн. Залуу үе батлан хамгаалах салбарыг аваад явах цаг нь ирж байна. Орчин үеийн цэрэг техникийн боловсролыг бусад оронд эзэмшсэн үе ирж байна. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
hden batlan hamgaalah yamtai bloh geed bnaa ayul bzd zebsegt hvchintei zeregtseh hemjeenii front mront bh yum bol ene bol mash buruu zvil irgenii niigem bzd yun front
2019-10-04
7899:
ЭНэ асуудал дээр бол харин Нямдоржийн 100 хувь ЗӨВ. Хүрэлсүх гэж алиа салбадай тэтгэврийн хөгшин төгцөг Тогоог мөлхүүлээд аймаг, цэргийн байгууллагуудаар ЮУ хийгээд байнаа, Үүнийг ерөнхийлөгч, ХЗДХ-ийн сайдууд анхааралдаа аваачээ.
2019-10-04
ЭНЭ АСУУДАЛ ДЭЭР ЭНЭ ХҮНИЙ ЗӨВ ШҮҮ
2019-10-04
Нямка зөв ярьж байна. Одоо энэ аймгийн засаг дарга нар бүгд офицер болсон яах гэж эд нарт цэргийн цол өгөөд байна анхаарах асуудал
2019-10-04
ШААНА БИЗ ПИЗДУУ ЗИ ЭНХБОЛДОО БИТГИИ ШАА ХОШНОГО МИНЬ ЖЭНКО ӨОЛ ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИН ШҮҮ ДЭН МОАХЫГ ХАЙШ НЬ ХИИХ ГД БГН БООЖГОЙ МИНЬ ЗИ ЗИ ЗИ ЭНХБОЛД
2019-10-04
ШААНА БИЗ ПИЗДУУ ЗИ ЭНХБОЛДОО БИТГИИ ШАА ХОШНОГО МИНЬ ЖЭНКО ӨОЛ ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИН ШҮҮ ДЭН МОАХЫГ ХАЙШ НЬ ХИИХ ГД БГН БООЖГОЙ МИНЬ ЗИ ЗИ ЗИ ЭНХБОЛД
2019-10-04
30 гэр бүлийн савраас тэгээд яаж салах вэ оновчтой гаргалгаа байвал ард түмэнд танилцуулаач, эсвэл тэд төрөхдөө байгалийн бүх баялаг ордуудийг аваад төрчихсөн юмуу
2019-10-04
4567999:
Цэргийн холбоо гэж байгуулаад, Ерөнхий сайд тэргүүн нь, зөвлөх генерал Тогоо холбооны гүйцэтгэх захирал аймгуудын дарга нар нь салбар хорооны тэргүүн гээд яваад байх юм, энэ цэргийн эргэлт хийх гэж юм биш биз дээ, сонгуульд л ашиглах гээд бэлтгээд байна даа, Хүрэлсүх гэж сагсуу нөхөр.... тэр тэтгэврийн генрэл Тогоогийн цолыг хураавал яасийн , ард түмний эсрэг юм хийгээд яваад байх шиг байна.
2019-10-04