Монголчууд шавхагдашгүй баялгаа ашиглаж эхэлнэ
2019-10-04

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт туссан “E-Mongolia” буюу төрийн цахим үйлчилгээний шилжилтийн ажлын хэсгийг Ерөнхий сайд  У.Хүрэлсүхийн захирамжаар байгуулсан.

 

 

Монголчуудын хувьд хамгийн их цаг зарцуулдаг, хүнд сурталтай хэмээн олон жилийн турш шүүмжилж ирсэн төрийн үйлчилгээнд бухимдал үүсгэдэг 100 орчим үйлчилгээг хүнээс хамааралгүй, цахим болгоход энэхүү“Цахим засаглал”-ийн гол зорилго чиглэгдэж  буй бөгөөд ирэх 11 дүгээр сараас орон даяар хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн бас нэг үр дүн ньтөрийн үйлчилгээтэй холбоотой авлигын асуудлыг нэг мөрцэгцлэх явдал хэмээн Засгийн газар тодорхойлж байгаа юм.

 

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх шат дамжлагыг халж, бүрэн цахимжуулан амжилттай үр дүнд хүрсэн цөөн орны нэг бол Эстони. Ялангуяа цахим засаглалыг хөгжүүлэх, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг ард иргэддээ өдөр тутамд шуурхай, үр дүнтэй хүргэх, авлигыг арилгах, цахим засаглалыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог тэгш хангах тал дээр эдүгээ дэлхийд тэргүүлж байгаа улс юм.

 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй “Цахим засаглал”-ын ажлын хэсгийнхэн 2019 оны 9 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Эстони Улсад ажлын айлчлал хийлээ. УИХ-ын Цахим бодлогын байнгын хорооны дарга, гишүүд болон төр, хувийн хэвшлийн төлөөлөл айлчлалын бүрэлдэхүүнд  багтсан юм.

 

Айлчлалын хүрээндажлын хэсгийнхэн Бүгд Найрамдах Эстони Улсын Монгол, Эстонийн парламентын бүлэг, ЗГХЭГ, Гадаад харилцааны яам, Цахим засаглалын академи, Бүртгэл, мэдээллийн төв, “Цахим- Эстони” мэдээллийн төвийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын цахим засаглалыг хөгжүүлэх бодлого, зорилтыг танилцуулж, цаашид туршлага солилцох, хүний нөөцийг чадавхижуулах, онол, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэргэжилтэн солилцох зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаар болов. Үүнээс гадна манай үе, үеийн Засгийн газрын боловсруулсан цахим шилжилтийн бүх төслүүдийг нэгтгэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх аргачлалд тус ажлын хэсгийнхэн Эстони улстай түншлэхээр болсон.

 

1,3-хан сая буюу Улаанбаатарчуудтай адил тооны хүн амтай, 1990 онд ЗХУ задрахад бусдаасаа онцгойрох зүйлгүй байсан Эстони улс IT буюу интернэт технологийг хөгжүүлэх “Дижитал Эстони-2020” хөтөлбөрийг анх зарласан 1997 оноос хойшхи 20-иодхон жилийн дотор Европын холбооны старт ап компаниудын гол төв болж чаджээ. Улаанбаатар хот саяхнаас автобусны мөнгөө цахимаар төлж эхэлсэн. Тэгвэл Эстонид аль 10 жилийн өмнө л нийтийн тээврийн тасалбар, ресторанд хоол идсэн төлбөрөө гар утсаараа хийдэг байж. Одоо бүр сайхан болсон. Автомашины зогсоол, авто замын хяналт, байрны төлбөр гээд бараг бүх үйлчилгээг цахимжуулжээ.

 

Газар доороо баялаггүй, уул уурхайгүй ч гэсэн IT-цахим хөгжил, интернэт, программ хангамж зэрэгт тулгуурлан хэрхэн богино хугацаанд хөгжиж болдогийн тод томруун жишээ нь Эстони Улс гэж дүгнэхэд болно. Эстоничуудын хүртдэг төрийн бүх үйлчилгээ урдаа “е” үсэгтэй. Энэ нь тэдгээр үйлчилгээнүүдийг бүгдийг цахимаар авч болно гэсэн утгатай. Өдөртөө бараг 2000 төрлийн е-үйлчилгээг эстоничууд тогтмол хэрэглэдэг байна.

 

Засгийн газар нь E-Cabinet болж, цаасгүй хуралдаж, сайдууд нь холбогдох материалуудтай цахимаар танилцан, саналаа хаанаас л бол хаанаас илгээж болдог. E-Tax Board системийг мөн 2000 онд танилцуулж, хүмүүс татвараа цахимаар мэдүүлэх болжээ. Одоо тус улсын татварын харилцааны 99 хувь нь цахимаар явж, хүмүүс татвараа 5 минутанд мэдүүлж, татварын буцаалтаа 5 хоногт эргүүлж авдаг. 2002 оноос иргэн бүр ID Card буюу цахим үнэмлэхтэй, үүний хамт иргэн бүр өөрийн албан ёсны имэйлтэй болжээ. Энэ имэйлээр Засгийн газраас мэдээлэл илгээнэ. 2005 онд л гэхэд иргэд нь  сонгуулиа цахимаар өгсөн дэлхийн анхны орон болсон. Энэ нь манайд хэрэглэдэг “хар машин”-тай харьцуулахааргүй бөгөөд технологийн дэвшил төдийгүй төсөв хэмнэсэн, системийн хувьд дээд зэргээр хамгаалагдсан, тус улсын иргэд дэлхийн хаанаас ч саналаа өгөх боломжийг бүрдүүлсэн байна. Дэлхий нийт мэдээллийн технологиос улам их хамааралтай болж байгаа нь Эстони Улсад улам их боломж олгож байгаа төдийгүй иргэд нь төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, авлигагүй хүртэж хэвшсэн нь хамгийн чухал юм. Учир нь тэдний баялаг оюун ухаандаа байдаг. Баялгийн энэ“уурхай” шавхагдашгүйаж.

 

Тиймээс Эстони Улсын энэхүү “Цахим засаглал” буюу “шавхагдашгүй баялаг”-ийн төлөвлөлтийг нарийн судалж, Монголд нутагшуулан төрийн бодлого болгох хойшлуулшгүй шаардлага байна. Ингэвэл уул уурхай, байгалийн баялгаас илүү оюуны “шавхагдашгүй уурхай”-гаа ашиглах бас нэг боломж буюу хөгжлийн өөр нэгэн гарц ирээдүйн 25 жилд Монголд бий болно гэсэн үг юм. 

 

Shuud.mn
Сонин хачин
Я:
ЯГ ҮНЭН ХЭЛЖЭЭ ЭНЭ ОЛОН ИХ ДЭЭД СУРГУУЛИЙГ ХААМААР БНА Ш ДЭЭ
2019-10-09
Ангараг:
МАН-гаруудыг ангайгаад гайхаад байж байгааг нь харчаажээ. Өрөвдмөөр Монголын удирдагч нар. Хувийн ашиг л бодож байгаа. Тэд тэгээд ангайцгааж байна.
2019-10-09
Зочин:
Хэзээ бодитой юмаа хийж эхлэх юм бол доо энэ засаг. Хийх гэж байна тэгэх гэж байна ингэх гэж байна гэсээр хугацаа нь дууслаа дөө
2019-10-08
Оюутолгойгоо харьд зүгээр өгчихсэн улсад юу ч байгаад нэмэр байгаа юм ууууу.
2019-10-07
Иргэн:
Эхлээд хүнээ бэлд. Боловсролын салбараа сайжруул тэгээгүй цагт ямар ч сайхан үлгжр яриад нэмэргүй. Боловсролын салбар энэ хорт утаанаас илүү хор хөнөөлтэй байна шүү
2019-10-07
Я:
ЯГ ҮНЭН ХЭЛЖЭЭ ЭНЭ ОЛОН ИХ ДЭЭД СУРГУУЛИЙГ ХААМААР БНА Ш ДЭЭ
Иргэн:
Эхлээд хүнээ бэлд. Боловсролын салбараа сайжруул тэгээгүй цагт ямар ч сайхан үлгжр яриад нэмэргүй. Боловсролын салбар энэ хорт утаанаас илүү хор хөнөөлтэй байна шүү
2019-10-07
Erguu:
Medeegee dahiad neg unshaarai haha... uul uurhai ntr erguu mal
2019-10-07
Зочин:
Эхлээд яндекс юмуу Убер таксийн уйлчилгээнд энэ замбраагуй хотоо ч мэдэхгуй халтуурчидыг дурэм ном татвар хяналт соелтой уйчилгээнд оруулах хэрэгтэй байна.
2019-10-06
unen:
tegeed yaa geed bgan
2019-10-06
Зочин:
Зөв алгийн чинээ цаасны төлөө нааш цаашаа их яавдаг олон хоног хүлээдэг энэн цаагуураа ажилаа муу хийж байна гэж боддог бүх юмн бүртгэлтэй байхад худлаа уддаг харин авилгал өгвөл 10 минутанд бүтэх жишээтэй тэгэхээр бүх юм хурдан шуурхай яавж болно зүгээр төрийн хүнд сурталаас болж удааширдаг ажилаа мэдкү баахан шахааны хүмүүсийн гай мөнгө олох гэсэн арга бадгийн вм шиг байгаан
2019-10-06
зочин:
Монголын эгэл жирийн алжилчин сарын цалин нь 100 еврогийн хүрэхтэй үгүй юу л цалингаар амь бүл амьдралаа золгуулж байна ш дээ та нар хотын захын хороололоор яваад үз зүгээр нэг талхыг хоёр өрх хувааж зээлээр лангуунаас авч идэж байна ш дээ
2019-10-06
unen:
tegeed yaa geed bgan
зочин:
өнөөдөр монголын жирийн ажилчин зүгээр л сарын цалин нь дөнгөж 100 еврогийн цалин хүрэхтэй үгүй цалин авч байна шүү дээ
2019-10-06
зочин:
ард түмний асуулага Үндсэн хуулийн өөрчилөлт гээд иргэдийнхээ толгойг маанагтуулж байх хойгуур юу Шавхагдашгүй баялаг гэж бараг л шавхагдаж дуусах болсон байлгүй нөхдүүд Оюутолгойг барьцаанд тавиад туучихсан юм бил үү хэн мэдлээ дээ Гадныхантай үгсэн хуйвалдаж Монголынхоо Баялгыг цөлмөх стратег төлөвлөгөөгөө аль хэдийнээ норголцон биз Имйм их шавахгдашгүй баялагтай байж ард иргэд яагаад ядуу өлөн зэлмүүн зээлээс зээлийн хооронд байгаа хэн буруутай юм
2019-10-06
Erguu:
Medeegee dahiad neg unshaarai haha... uul uurhai ntr erguu mal
hehe manaihan hereggui ee, dandaa l shaah gej dairna. bas hichneen ch sudaldag um. Lav l ene zasgiin ued goloos ni shaah sanaatai, chadna gej hudlaa yarisan it compniud l tender avah bh
2019-10-06
zochin:
darga nar ny ulsaasaa $1 xulgailaxgyi exleed ta nar gar xoloo tat
2019-10-05
zochin:
Eston xun mongol xun xoer tenger gazar shig yalgaatai yu ch xiix gesen nogoo xun xuurax zalilax gedeg ny tsusand ny baugaa
2019-10-05
harin tengeriin gesgeel chamruu ochij yavaa buu anduur novshoo
2019-10-05
Халтар:
Зөв туршлага гэж үүнийг л хэлнэ. Эстони улс чинь сонгуулиа хүртэл цахимаар явуулдаг шүү дээ. Сайддаа амжилт хүсье.
2019-10-04
Энэ нөхөр лут том дарга болжээ алга гишгээ нүдны харц за за одоо попрох тархи угаалт нь эхэллээ
2019-10-04
зочин:
өнөөдөр монголын жирийн ажилчин зүгээр л сарын цалин нь дөнгөж 100 еврогийн цалин хүрэхтэй үгүй цалин авч байна шүү дээ
ZOCHIN:
OYUN ERDENE IIG DEMJIJ BNA.AVILGACHID HARIN CH OVOO ILER CH BGAA N ZALUUCHUUDIIN GAVYA SHUU...
2019-10-04
сонгуулиин өмнө ингэж шаахаа больмоор юм гөлөгнүүд оюунэрдэнэ гэж үнэн худ пиздаа хошногны үсшдээ муу нохойн гөлөг та нарыг удахгүй тэнгэр гэсгээнээ лалруудаа
2019-10-04
harin tengeriin gesgeel chamruu ochij yavaa buu anduur novshoo