"Хансвилл" хотхоны дөрвөн блок барилга намаг дээр баригдаж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/40 тоот “2019 онд шинээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Алтантуяа, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч О.Хишигбаяр нар урьдчилан сэргийлэх хяналт хийжээ.
Шалгалтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Дохнхун глобал ХХК-ийн захиалгаар баригдаж буй Хансвилл хотхоны үргэлжлэл болох 388 айлын орон сууцны 4 блок барилга хөрсний ус, шалбааг намаг дээр баригдаж байгаа нь тогтоогджээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Уг барилга нь барилгын ажил эхлэх, үргэлжлэх зөвшөөрөлтэй аж.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ