Симфони жазз тоглолт болно
2019-10-04

 

Монголын эстрад, жазз урлагийн ууган уран бүтээлчид болох Улсын Филармонийн “Баян Монгол” чуулгын 50 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Монголын урлагийн сор болсон Монгол улсын гавьяат жүжигчин Ч.Насантогтох, Б.Сарантуяа, Т.Ариунаа, “Чингис хаан” хамтлагийн Д.Жаргалсайхан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганбат, Б.Нямдорж гээд олон сайхан авьяастнуудыг ард түмэнтэйгээ танилцуулсан гавьяатай чуулга юм.

 

Одоогийн “Баян Монгол” чуулгын залуучууд тус чуулгын 5-дах үеийн уран бүтээлчид ба жазз хөгжмийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж яваа юм. Баян Монгол чуулгын уран бүтээлчид ойн хүрээнд хос цомог, пянз, баримтат кино, ном, тоглолтууд гээд олон ажлууд зохион байгуулж байна. Энэ 10 сарын 18-нд Улсын Филармонийн тайзнаа болох “Симфони Жазз” тоглолт ойн арга хэмжээнүүдийн нэг юм.

Shuud.mn
Сонин хачин