Харааны бэрхшээлтэй 11 800 иргэн амьдарч байна
2019-10-04

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд “ХАРЖ БАЯСАХЫН ЖАРГАЛ” өдөрлөг өнөөдөр боллоо. Жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг Дэлхийн цагаан таягтны өдөр буюу хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр, 10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн пүрэв гаригийг олон улсын хараа хамгаалах өдөр болгон дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Дэлхий дээр ойролцоогоор 284 сая хүн хараа муутай байдгаас 39 сая нь бүрэн хараагүй, 245 сая нь сул хараатай иргэд байна.

 

 

Харин Монгол Улсын хэмжээнд 2019 оны байдлаар 11800 орчим харааны бэрхшээлтэй иргэд амьдарч байна. Сүүлийн жилүүдэд хараа муудалтын шалтгаан жил бүр залуужиж хүүхэд залуус ихээр өртөх болсон. Иймд дээрх өдрүүдийг угтан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгтэй хамтран дараах аймаг дүүргүүдэд доорхи хуваарийн дагуу “ХАРЖ БАЯСАХЫН ЖАРГАЛ” өдөрлөгийг зохион байгуулж байна.

 

Shuud.mn
Сонин хачин