Согтуу 30 жолоочийг баривчилжээ
2019-10-05

2019.09.30-2019.10.03-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1326 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 1027-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 22 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 7  хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж бэртсэн байна. 

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал: 

2019.10.02-ны өдрийн 20:35 минутын орчимд Увс аймгийн Улаангом сумын нутаг, асфальтан замд Nissan X-trail маркийн автомашины жолооч, явган зорчигч С, Г нарын мөргөж, явган зорчигч С нар барж, Г гэмтсэн. 

2019.10.03-ны өдрийн 09:30 минутын орчимд Дорнод аймаг Чойбалсан хотын нутаг, Toyota Crown маркийн автомашины жолооч, явган зорчигч Э-г мөргөж амь насын хохироосон

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 120 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 3,1 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 18,3 хувиар, ихэссэн бол гэмтсэн хүний тоо 31,2 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 22,2 хувиар, нас барсан хүний тоо 33,3 хувиар тус тус буурсан  байна.

“ДУРААРАА БИШЭЭ ДҮРМЭЭРЭЭ” тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. 

Shuud.mn
Сонин хачин
Пүүжгээтхээ л больчих тэхүү...
2019-10-07
HOP:
Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани эсвэл компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс. манай вэбсайтаар зочлох эсвэл бидэнд имэйлээр (citybankloans10@aol.com) (citybankloans123@gmail.com)
2019-10-05
HOPfoi: