Ж.Батбаясгалан: Дөрвөн иргэн нас барсан хэргийг шалгаж байгаа
2019-10-06

Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас дөрвөн иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хандсны  дагуу Нийслэлийн онцгой комисс өчигдөр орой буюу 10 дугаар сарын 5-ны 21:30 цагт шуурхай хурал зарлан хуралдаж, ажлын хэсэг байгуулсан. Тэгвэл өнөөдөр тус ажлын хэсгийн зарим гишүүд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

 

-Нийслэлийн онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан хэлэхдээ “2019 оны 10 дугаар сарын 3-5-ны    өдрүүдэд иргэд хүнд, хөнгөн хордсон, амь насаа алдсан  мэдээлэл ирсэн. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажилласан. Өчигдөр 23 цагаас хойш шуурхай штабын 98 албан хаагч, 21 автомашинтай ажиллалаа. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргээс иргэд хордсон байж болзошгүй цэгүүдээс дээж авч, Ашигт малтмал, газрын тосны газрын харьяа лаборатори, Геологийн төв лабораторит болон барьцалдуулагч бодисыг дахин шинжлүүлэхээр Гаалийн ерөнхий газрын төв лабораторид шинжилгээнд өгсөн. Өнөөдөр өглөөний 6 цагийн байдлаар хийнд хордсон байж болзошгүй шинж тэмдэгтэй 35 иргэн эрүүл мэндийн байгууллагуудад хандсан байна. Үүнээс одоогийн байдлаар хэвтэн эмчлүүлж байгаа 6 иргэн байна. Бусад иргэдийн хувьд эмнэлгийн үзлэгт шинжилгээнд хамрагдаад буцсан, биеийн байдал хэвийн байгаа” гэлээ.

 

 

Тэрбээр “Мэргэжлийн байгууллагуудаас жил бүр иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэдэг ч ахуйн хүрээнд золгүй байдлаар хордох зэрэг тохиолдол буурахгүй байна. Тухайлбал, зуухаа буруу байрлуулах, түлш буруу хэрэглэх, буруу хадгалах, зуух, пийшингийн битүүмжлэл алдагдах, тагыг нь нээлттэй орхих, сойлт хаалтыг нь тулгаж түлхэх  зэрэг олон шалтгаанаас эрсдэл бий болдог. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдал буюу иргэд хийнд хордсон байж болзошгүй тохиолдлыг ямар шалтгаантай үүссэн бэ гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоохоор ажиллаж байна. Дөрвөн иргэн нас барсан хэргийг шалгаж байгаа. Шалгалтын дүн  дууссаны дараа Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгнө” гэв.

 

Сайжруулсан шахмал түлшний 95 хувь нь угаагдсан нүүрс, 2.5 хувь нь барьцалдуулагч бодис, 1 хувь нь шохой, 1 хувь нь бэхжүүлэгч байдаг байна. 2.5 хувийг эзэлж буй барьцалдуулагч бодис нь импортоор орж ирдэг. Орж ирсэн цагаас эхлэн Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораториудад удаа дараа шинжилгээнд хамрагдсан байдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

 

 

Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэлэхдээ “Бид иргэдэд хүрч буй сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэгдсэн цагаас нь эхлэн байнга шинжилж ажилласан. Тухайлбал, 2019 онд сар бүрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авч шинжлэхэд чийглэг, үнслэг, хүхэр, илчлэг, бат бэх чанар зэрэг үзүүлэлтүүд тухай тухайн үедээ бүгд стандартад нийцэхүйц дүнтэй гарсан. Өнөөдрийн байдлаар 200 мянган айл энэ түлшийг хэрэглэж байна. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс иргэд түлшнээс болж биш түлшний буруу хэрэглээнээс хордсон байж болзошгүй гэж үзэж байна” гэлээ.

 

Нийслэлийн онцгой комиссын зүгээс шинжилгээнд өгсөн дээжийн хариу гармагц тухай бүрд нь олон нийтэд дараагийн мэдээллийг хүргэхээ илэрхийллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин
мөнхөө:
хүний амь нас хохирчоод байхад буу галалсан гэж иргэдлүү буруу чихэж болохгүй э түүхий нүүрс түлж байхад ийм богино хугацаанд хүмүүс хордож бгаагүй\
2019-10-08
мөнхөө:
хүний амь нас хохирчоод байхад буу галалсан гэж иргэдлүү буруу чихэж болохгүй э түүхий нүүрс түлж байхад ийм богино хугацаанд хүмүүс хордож бгаагүй\
2019-10-08
Police:
Амь эрсдээд байхад ЭРҮҮГИЙН хэрэг үүсгэд шалгаачээ.
2019-10-07
Зочин:
Сайжруулсан түлшийг шинжлэхдээ хүний эрүүл ахуйд нөлөөлийн талаас нь шинжилсэн юм уу. Зөвхөн утааны талаар шинжилсэн юм уу. Барьцалдуулагч ямар бодис ашиглаж байгаа энэ нь үйлдвэрлэлт, түгээлт, ашиглалт/шатаахад/-д ямар ямар урвал явагдаж ямар ямар бодис аль түшинд ялгардаг тухай нийтэд мэдээлэх хэрэгтэй шүү дээ. Тэгж байж бид түүнийг ашиглаж, эрүүл мэндээ хамгаалж чадна
2019-10-07
Бадамжунайн тавиул гөлөгөө:
Батбаясгалан зайлаа зайл. Монголд Төр засаг, Нийслэлд удирдлага гэж байна уу ??????
2019-10-07
Зочин:
Намар ингэж байгаа юм чинь 9 эхлэрээр нөөцөнп хэвийн хатааллтай байсан түлш дуусахаар чийгтэй түлш ирээд жинхэнэ асуудал үүснэ.Энэ бол эхлэл төдийн эрсдэл гэдгийг поопрогчид мэдэх хэрэгтэй
2019-10-07
зочин:
Зөв шүү. Нүүрснээс ялгарч байгаа утаа, хийг нь бас шалгасан нь зөв байх шүү. Тамхины утаа л гэхэд татаж байгаа хүнээсээ илүү хажууд байгаа хүн нь илүү хорддог гээ биз дээ.
2019-10-07
иргэн:
Нэг дор олон хүн ингэж хордож байгаа бол ямар нэг асуудал байна гэсэн үг. Өөрсдийгөө өмөөрөхөөс өмнө хэрхэн хэрэглэх талаар сайн зааварчилгаа өгөх хэрэгтэй.
2019-10-07
Зочин:
Бентонитийн найрлагад байдаг мышяк,мөнгөн ус,кадми,свинецийн хэмжээг яагаад зарлахгүй байнаа
2019-10-06
Нүүрс шинжлэх яах вэ, шаталтаас гарч байгаа хийг судлаач дээ, ямар эргүү малнууд аргаа барсан тайлбар хийгээд байгаа юм бэ, юм болгонд баримт чухал шүү. Нүүрс шатаагүйүедээ хэвийн дэлхийн стандарт байж магад, шатахаараа ямар урвалжид орж баыгаа нь л гол шүү дээ. Хэрэв хорт хий ялгараад байгаа бол энэ түлшийг хэрэглэж болохгүй олон хүний амь нас яригдана, дээрх туршилтбг хиыгээд зүгээр бол баримтаар нотлох хүртэл энэ түлшийг түлэх нь буруу шүү.
2019-10-06
Пезда минь маш олон хүн хүйтрэнгүүт угаартаж үхвэл чи лалар хариуцаж чадах уу. Туршилт хийж хордлого өгөөд байгаа түлшнүүдийн хийн ялгаруулалтыг шалгах хэрэгтэй. Эргүү орк
2019-10-06
Орк:
Хуц
2019-10-06
Орк:
За мэдлээ нөхөр цэргийн даргаа
2019-10-06
Иргэн:
Бүгдээрээ төрөөс зайлчихаар хэн төрд ажиллах юм бэ? Үлдсэн хэд чинь бүшдээрээ бичиг үсэгшүй ш дээ
2019-10-06
Иргэн:
Сайжруулсан түлш таалагдахгүй байвал хөдөөнөө очиж аргал, хомоолоо түлээд, аялал жуулчлалаа хөгжүүлээд баяжаад, жаргаад суухгүй юү. Өвлийн хүйтнээс өмнө нүүцгээ?!
2019-10-06
Пезда минь маш олон хүн хүйтрэнгүүт угаартаж үхвэл чи лалар хариуцаж чадах уу. Туршилт хийж хордлого өгөөд байгаа түлшнүүдийн хийн ялгаруулалтыг шалгах хэрэгтэй. Эргүү орк
Орк:
Хуц
Иргэн:
Иймэрхүү тайлбар хэлэхгүй бол ажилгүй болох гэнд бна ш дээ
2019-10-06
Зочин:
Хайран хүүхдүүд,хайран хүний амь,арьсаа хамгаалаад олон тайлбар хэлээд хэрэггүй,
2019-10-06
Иргэн:
Иймэрхүү тайлбар хэлэхгүй бол ажилгүй болох гэнд бна ш дээ
bugd zail:
bugdeeree turuus zail
2019-10-06
Иргэн:
Бүгдээрээ төрөөс зайлчихаар хэн төрд ажиллах юм бэ? Үлдсэн хэд чинь бүшдээрээ бичиг үсэгшүй ш дээ