Б.Дөлгөөн: 80 тэрбум төгрөгөөр МСҮТ-ийг биш IT салбарыг хөгжүүлье
2019-10-07

2020 оны төсөв хэлэлцэхтэй холбогдуулан төсвийн төсөөлөлд эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.

 

 

-2020 оны төсвийг ерөнхийд нь тоймлоход сонгуулийн жилд зориулсан төсөв болсон байна. Энэ төсвийн сайн тал нь гэвэл удаан хүлээгдсэн хил, гаалийн нэвтрэх чадварыг сайжруулах хөрөнгө оруулалтууд багтжээ. Гэхдээ үр ашиггүй олон төсөл хөтөлбөрүүдэд  хөрөнгө оруулалт нэрийн дор их хэмжээний мөнгөн дүн тавьсан байна. Тухайлбал, нэг хөрөнгө оруулалтын 50 хувь нь нэг төсөлд зориулагдсан байх юм.

 

2020 оны төсвийн алдагдал ДНБ-тэй харьцуулсан үзүүлэлтээр 5.1хувь  болж буурч байгаа мэт харагдаж байгаа ч бодит тоон үзүүлэлтээр нэмэгдэж, төсвийн алдагдал хоёр  их наяд төгрөгт хүрчээ. 2018, 2019 онд хос алдагдалтай байсан бол 2020 онд мөн л урсгал тэнцлийн алдагдалтай байхаар байна. Үүнээс үүдэн улсын өр зээл абсолют утгаар нэмэгдэхээс гадна, инфляци өсч, ханш унахаар ажиглагдаж байгаа. Ийм сөрөг нөлөөг багасгахын тулд төсвийн зарлагад орсон үр ашиг багатай, улс төрийн зорилго бүхий зардлуудыг хумих хэрэгтэй. Ер нь төсөвт жижиг асуудлууд яриад байвал их байна. Аль ч намын үед байсан, мөн жил бүрийн төсвийн төсөөлөлд судалгаа шинжилгээнд тулгуурласан гэхээс илүү, хүмүүст таалагдах гэсэн төсөл, хөтөлбөрүүд олон ордог. Бид үнэхээр улсаараа хөгжье, дэвшье гэж байгаа бол иймэрхүү “хүмүүст таалагдах” зарлагыг багасгах хэрэгтэй юм. Жишээлбэл, боловсролыг авч үзье. Төсөвт нэмж 80 тэрбум төгрөг суулгаад МСҮТ-д суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж олгож байсныг хоёр дахин нэмэгдүүлж 200 мянган төгрөг болгожээ. Энэ бодлогод хоёр асуудал байна.

 

Нэгдүгээрт, бид ямар үр дүнд хүрэхийн тулд үүнийг хийж байгаа вэ. Нэг талаас ажлын байр нь байгаа, нөгөө талаас суралцах залуус буюу МСҮТ-ийг сонгож байгаа залуус цөөдөөд байгаа учраас арван жилээ төгсөж байгаа залуусыг энэ салбарт татах гэж үү. Үндсэн асуудал нь энэ юм бол өөр 80 тэрбумыг зарахгүйгээр татах боломж байгаагүй юм уу. Хэрэв асуудлын гол нь МСҮТ төгссөн ч гэсэн мэргэжлээрээ ажиллахгүй байгаа бол, хичнээн 200 мянга болгоод ч тэр хүмүүс сурч дуусчихаад өөр юм хийгээд яваад байвал яах вэ. Эсвэл асуудлын гол нь төгсөгчид цөөдөөд байгаадаа биш. Харин МСҮТ-ийг төгссөн залуус ажлын байран дээр гологдоод байгаа учраас тэр ажлын байрууд чинь байгаад байна уу. Тийм бол 100 мянган төгрөг аваад явж байгаа залуус 200 мянган төгрөг сард авахаар чанар сайжирна гэж яаж мэдэж байгаа юм. Хий дэмий зарлага болвол жил болгон 80 тэрбум төгрөгөөр шатаад дуусах уу. Судалгаа хэрэгтэй. Хоёрдугаарт, энэ 80 тэрбум төгрөгөөр бид IT салбарыг МСҮТ шиг хөгжүүлэхэд зарцуулж болохгүй юу. Дэлхийд өрсөлдөх Монгол хүн МСҮТ-ийг төгсөхөөс илүү компьютер програмчлал, дата анализаас төрнө шүү дээ.

 

Тэгээд ч Монголд өчнөөн төчнөөн Дотачид, Пабжи-чид байгаа. Хүссэн хүсээгүй технологийн ид шидийг мэдэрч байгаа мянга, мянган залуусыг яаж код бичих вэ, яаж дата анализ хийхэд сургахад хангалттай мөнгө биш үү. Өнөөдөр математик суурьтай залуусыг програмчлалд, программ суурьтай залуусыг математик анализ хийхэд сургахад л манай залуус олон улсын зах зээл дээр өрсөлдөөд гарч ирэх боломжтой. Тэгвэл энэ суурийг бэлдэхэд 80 тэрбумыг яагаад төсөвлөхгүйгээр үр дүн мэдэгдэхгүй “сарын цалин” мэт тарааж байгаа юм. Энэ мэт зарлагуудаа хэлэлцүүлгийн үеэр хасах хэрэгтэй гэдгийг шийдвэр гаргагчдад анхааруулъя.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Uuchlaarai. Bi USA-d IT-giin chigleleer ajilladag mongoliin ih surguuli tugssun. Mongoliin ih surguuli alich ulsad ochood gologdohgui gedgiig uuriin biyeeree medne.
2019-10-08
Mongoloor duuren IT chid bnaa, gol ni ajlaar sain hangah heregtei bolohoos, shineer baahan sursan nertei sulhan humuus beldeed yahav.
2019-10-07
Тэнэг бацаанд:
IT гэдгээ ч мэдэхгүй байж олон юм онхолдхоо боль Мэдээлэл технологийн салбарт мэргэжилтэн дутаад байгаа юм бол байхгүй гагцхүү чадварлаг хүний эрэлд гарч байна мэдээлэл технологиор төгссөн өчнөөн залуус ажилгүй өөр ажил хийгээд явж байна манай ангиас гэхэд 11 оюутнаас 2 нь энэ мэргэжлээрээ ажиллаж байна яагаад вэ гэжүү энэ салбар өөрөө хүнд оюун ухаан, тэсвэр тэвчээр, Математик суурь, логик сэтгэлгээ, насан туршдаа суралцаж чадна гэсэн зориг, асуудал шийдэх чадвар, Англи хэлний өндөр мэдлэг хэрэгтэй байдгымаа ямар ч улсын нийт хүн амыг 100% бэлдэхэд 3% нь кодер болж чаддаг бусад нь тархи яалтачгүй хүрдэггүй салбар юм шдээ одоо тэгээд мэргэжилтэн бэлдэж байна гээд баахан цаас барьсан ажилгүй хүмүүс бэлдэхнүү
2019-10-07
иргэн:
Энэ ёстой зөв шүү, уул нь ууж идэхээ багасгаад хоёуланг нь хөгжүүлэх нь зүйтэй юм даа
2019-10-07
hurelbaatar shig teneg saidtai baihad bid hol gishgeggui ee
2019-10-07
DOLGOON MAL-d:
IT hogjuulehed mongo chuhal bishee TOLGOI chuhal!!!!!!!!!!!!!! Manaid ZAH ZEEEL alga!!!!!!!!!!!!!! software industry hogjuulehed mongo chuhal bish l dee. Angli helny medlegtei bol asuudal bish. Harin manaid Mergejil Surgaltyn Undesnii Tovd mergejiltei ajiltan heregtei bn!!!!!!!!! Tend IT mergejilten beldene shu dee!
2019-10-07
hutsalgui barilgachin shavarchin gagnuurchin selesar zamchin urlugchin mehanist tom teregnii jolooch, operator geh met bodit ajil hereg boloh mergejil mash ih hergeti bn chinii amnii zorgoor hutsadag ajil bish
2019-10-07
zochin:
Teneg iljig mini bitgii hudlaa huc.
2019-10-07
Зочин:
Ажил хийх хүсэлгүй дээд сургууль төгсөгч хүмүүст хичнээн тэрбум зараад ч ялгаагүй юу хийхгүй Манай диплом гадаад зүгээр л 00 цаас. Бас хэлгүй өндөр цалин зүүдэлсэн хүмүүмийн оронд гүйцэд ухаан суугаагүй дээр нь залуусаа МҮСТ-д сургаж авах нь хүндээ ч улсад хэрэгтэй байна Тиймдээ сарын 200 000 өгөх гээд байна
2019-10-07
Zochin:
Uuchlaarai. Bi USA-d IT-giin chigleleer ajilladag mongoliin ih surguuli tugssun. Mongoliin ih surguuli alich ulsad ochood gologdohgui gedgiig uuriin biyeeree medne.
Зочин:
Их дээд сургууль төгсөгчид гараад ажил голоод хийхгүй байна.Монголоор дүүрэн нягтлан IT инженер маркитенг аялал жуулчлал судлаачид одоо бүүр эмч нар байна. Тэрний оронд 8.10 төгсөгсийгМҮСТ д мэргэшүүлээд ажлын байранд гаргавал адаглаад ажил хар бор гэхгүй хийгээд байгаа учраас цалинтай болгож хүүхэд багачуудыг сургаж бгаа. Ажилтай хүн гэмт хэрэгт холбогдох нь ч бага.70-80 онд ТМС баысны үр дүнд Манай орон өдий зэрэгтэй байгаа юм.Жижиг зах зээлтэй оронд нариын мэргэжилийн ажилтан илүүдээд байгаа Ялангуяа IT инженер нягтлан 2 Тэд гадаадад гологдоно дотоодод ажлын байргүй Бүтээн байгуулалт хийж улс хөгжихөөс Гаднаас гэр лүүгээ мөнгө явуулаад улс хөгжидөгүйг Оросд хэдэн саяараа ажил хийдэг Тажик Киргиз Гүржийн жишээ бэлхэн бна.Тэнд 60 70 оны машины сэг таксинд явж бна шүү
2019-10-07