220 мянган өрхийн АМЬДРАЛ дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна
13 өдөр
Гэрэл зургийг MPA.mn

 

Угаарын хийнд хордсон гэх хэд хэдэн дуудлага Хордлогын яаралтай тусламжийн төвд ирж, 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч харамсалтай нь  дөрвөн иргэн амь насаа алдаад байна. Өмнө нь зуухны буруу ашиглалтын улмаас гэртээ угаартаж нас барах золгүй тохиолдлууд гарч байв. Гэвч энэ удаагийнх шиг иргэд олноороо угаартсан, амь насаа алдсан гэх дуудлага мэдээлэл ирсэн нь цөөн тул нийгмээрээ айдаст автаад байна.

 

Угаарын хийд хордсон гэх иргэд бүгд сайжруулсан шахмал түлш хэрэглэсэн гэдгээ тайлбарласан. Улмаар иргэд шахмал түлшнээс хордож амь насаа алдсан гэх мэдээлэл тархаад байна. Гэвч албаныхан үүнийг үгүйсгэж шахмал түлшийг шууд “буруутгах” боломжгүй гэсэн нь иргэдийг бүр ч бухимдуулсан.

 

Хохирогчдийн хэрэглэсэн гэх сайжруулсан түлшний дээжийг Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа гурван лабораторид шинжлүүлэхээр шилжүүлсэн бөгөөд өчигдрийн байдлаар  зөвхөн нэг лабораторийн хариу ирсэн. Үлдсэн хоёр лабораторийн хариу өнөөдөр ирэх бөгөөд хариуг нэгтгэж, өнөөдөр олон нийтэд мэдээлэх аж.

 

Одоогоор шахмал түлшний борлуулалтын цэгүүдэд түлшийг худалдан борлуулахыг хориглосон байна. “Мэргэжлийн хяналтынхан ирээд бүгдийг нь лацдаад, зарж болохгүй шүү гээд анхааруулаад явсан” гэх тайлбарыг борлуулагчид хэлж зогсоно. Түлшний цэгүүдээр нүүрс, шахмал түлш алийг нь ч борлуулааагүй зөвхөн шуудайтай мод худалдаалж байна.

 

Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэрч өдөртөө дулаан хэмтэй ч шөнөдөө хасах хэмд шилжин хүйтэн хонож буй тул иргэд шахмал түлшийг хэрэглэж эхлээд байв. Гэтэл нүүрс ч үгүй, шахмал түлш ч худалдан борлуулахгүй байгаад мөн л бухимдах аж. Бухимдсан иргэдийн нүүрс, түлш хайсан асуултад борлуулагчид “Удахгүй буцаад нүүрсээ зарах биз. Шахмал түлш нь угаасаа хортой бодистой юм гэсэн” хэмээн таамаг төдий хариулт хэлж зогсоно.

 

Хордлогын улмаас амь насаа алдсан дөрвөн иргэний хоёр хүн бага насны хүүхэд байв. Өөр нэг амиа алдсан 30 гаруй насны залуугийн ар гэрийнхэн “Гэртээ гурвуулаа унтаж байсан юм билээ. Гэтэл дүү маань газар дээрээ нас барсан. Хамарнаас нь хар шингэн зүйл гараад л амьсгал хураасан байсан. Хамт байсан хоёр хүнийх нь биеийн байдал муу. Нэгнийх нь ухаан санаа орж, гараад огт юм санахгүй, хүн танихгүй байгаа” хэмээв.

 

Олон нийтийн нэг хэсэг нь шахмал түлшинд хордсоны улмаас хүний амь нас хохирсон гэж 100 хувь дүгнэж байгаа бол нөгөө хэсэг нь зуухны буруу галлагааны улмаас энэ золгүй асуудал үүссэн байж болзошгүй хэмээн хоёр талцаж байна.

 

Төр засгийн удирдлагууд өнгөрөгч тавдугаар сараас нийслэлийн иргэдэд нүүрс худалдахыг хатуу хориглож, шахмал түлш л түлэх ганцхан сонголт үлдээсэн. Гэтэл өнөөх түлш нь өнөөдөр хүний аминд хүрчихсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн жиндүү намрын жихүүн бодолтой өдрүүд үргэлжилж байна.

 

Хүний амь хохирсон ч гэртээ гал алдаж даарч суухгүйн тулд шахмал түлшээ сурагласаар яваа 220 мянган ам бүлийн амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Барьцалдуулагчииг оруулж ирдэг нэгж ,хүмүүсииг шалга дундуур нь но. Орсон баих вии алаг цоог хордоод баигаа юм шиг
2019-10-08
Иргэн:
Төрийн бус байгууллагуудаар дамжуулж дотоод гадаадын мэргэжлийн байгууллага, лабораторуудын хөндлөнгийн хяналтыг бий болгох хэрэгтэй! Тэгэхгүй бол дундуур нь хямдхан хортой бодис шургах боломж байсаар л байх болно! Улс ч гэсэн хяналтынхаа тогтолцоог худалдагдахааргүй болгох зайлшгүй шаардлагатай! Ашиг олохын тулд хэн ч юу ч хийж мэдэх нийгэмд та бид амьдарч байна даа. Сайжруулсан түлш хийсэн нь зөв зүйл болсон. Харин бид юун дээр алдав?!
2019-10-08
Zaya:
Ugaasaa ter tulshiig tuleh hetsuu tulehgui baih hetsuu baina. Daarahguin tuld tulj bgaach mash ih aidastai bn. 8 nastai huu mini hurtel tulj bolohgui shuu eejee daarsan ch hamaagui ee gej helj bn shuu dee
2019-10-07
irged oorsdoo hariutslagatai baix xeregtei
2019-10-07
утаагаар далимдуулж мөнгө хийгчид үхлээ үхлээ нүүрс түлж байхад энэ асуудалууд хаагуур яригдаж байсан юм бол хөгийн хүнээ гээсэн новшнуудаа
2019-10-07
түвдэн:
нүүрсний ченжүүд чадлаараа л харлуулж байна даа ард түмэн тэнэг биш ээ засгийн газараа дэмжиж байгаа хөгийн өнөө маргаашийн ашиг харагчидаа
2019-10-07
Mongol:
Za bitgii surjigneed bai! Irged uursduu ayulgui ajillagaagaa hamgaj bolgoomjtoi gal husguu tulehgui yu!
2019-10-07
Zochin:
Yamar neg shin zuul hiij uzehed ersdel gardag ene tulsh utaag buuruulhad ahits garahgui bol oshuu sain tulsh gargaj awah heregtei
2019-10-07
HURELSEUHEE MEDREMJ CHAMD BN UU?????? CHAMAIG DUND BOLON DOOD DAVHRAGA DEMJIJ BSAN. ODOO CHAMD TULGUUR BHGUI BOLJ BN. CHI TUUHEES ARCHIGDAHAAR BOLJ BN ENE BOL SHIIDEH ASUUDAL UTAA ENE BOL NOMER 1 ASUUDAL
2019-10-07
Зочин:
4 хүн амь үрэгдсэн,цаашид яах бол гэсэн айдас байхад дарга нар арьсаа хамгаалсан мэдэгдэл,нүүрс сайн гэсэн рекламаа хийгээд л,
2019-10-07
Aimshig:
Ene gantshan gal tulj bgaa irgediin asuudal bish, hotiinhon bvgded n hamaaraltai bh shuu. Bvgd l adilhan amisgalj bgaashdee ter hortoi bodisoor n ih bagadaa bgaa bolhoos bish. Olon jiliin daraa neg baahan hort havdartai esvel ujig ovchtoi voloh vii dee UB iihan
2019-10-07
irgen:
hanan piishen,ulamjlalt booronhii zuuh 2-t yagaad ch tulj bolohgui geed baigaan bish u taminee
2019-10-07
Иргэн:
Хотын утаа нүдэнд харагдахгүи үнэр нь араи өөр гаансны бохь гээд нэг сонин үнэртэи нялуун ч юм шиг та нарт тэгэж санагдахгүи баина уу
2019-10-07
Асуулт:
Энэ өвөл нийт хэдэн хүн угаартаж үхэх бол?
2019-10-07
зочин:
Өрхийн амь нас гэж юу байх вэ дээ. Өрхийн гишүүд байлгүй дээ
2019-10-07
АНХ УДААГАА ГАЛ ТҮЛЖ БАЙГАА БИШ БИТГИЙ НЭГНЭЭ ДОРОМЖИЛ ХАРИН ЭНЭ ЦАВУУГ НЬ ШАЛГАХ НЬ ЗӨВ
2019-10-07
ҮНЭН:
ЭНЭ БАГСАРААД БАРЬЦАЛДУУЛАХ ЦАВУУ НЬ БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ БАЙХ ЁСТОЙ БАЙТАЛ ХИМИЙН ЦАВУУ АШИГЛААД БАЙНА Ш ДЭЭ ТЭР ЧИНЬ УТАА ҮНЭРГҮЙ ЁСТОЙ ШИНХЭНЭ ХОР ШҮҮ ДЭЭ
2019-10-07
Zochin:
hamgiin hetsyy zyil bol ailiin ger byl ter chigeeree turul ariljij udam tasrahad hyreed baih shig . Yaaj ch uursduusuu bultuulsan ch yailiin yriig ni ter hurgan darga nar daah bolov uu
2019-10-07
За яах гэсэн юм бэ:
дураараа биш дүрэм урмын дагуу түлэх хэрэгтэй дээрээс нь тэр угаарын хий хэмжигчиййг нь аваад тавичих
2019-10-07
hutsdag Gulug ve chi B.Itgel gej
2019-10-07
Түүхий нүүрс түлж байсан он жилүүдэд нийтдээ хэдэн зуун хүн угаартаж үхсэн байдаг юм шүү. Хүн шиг байж зөв галлах л хэрэгтэй
2019-10-07
Зочин:
Битгий худлаа сүрчигнэж хуучинтайгаа зууралдах гээд бай.
2019-10-07
Зочин:
Түрүүчийн нэг балай шахааны зуух одоо энэ шахааны түлш дунд нь ард иргэд амиараа гэр бүлээрээ хохирсоор төрд олгой тархитай хууль хүчнийхнээр айлгаж сүрдүүлсэн оркуудын шахаа хэзээ дуусах бол
2019-10-07
I:
Mulguu mongolchuud gal tulee medehgui bna gedeg mun ih samuurch bgaa um shuu galaa buruu asaaval CO 2 uu ch tulsen garna yamarch um nii arga zuv hiihgui bol bolohgui
2019-10-07
ханан пийшинд яндангаа хаадаг хаалт гэж байдаг. тэрийг байнга нээлттэй байлгах ёстой. энэ улсууд зарим нь хагас хаачихсан байсан гэж нэт дээр мэдээлэл гарсан бсан. Хэрэв тийм бол угаарын хий гэр дотор тодорхой хэмжээнд тархана, тэгээд хүн хордоно. дэндүү харамсалтай хүний алтан амь
2019-10-07
зуухан доторхи үнсээ гүйцэд цэвэрлэж гаргаад дараа нь түлшээ хийж бай л даа
2019-10-07
зочин:
Зөв галлаад сурах хэрэгтэй,,,Тэрнээс бүхий л түлшэнд хордож угаартана шүү дээ, Шахмал түлш бол шинэ дэвшил шүү,,, Одоохондоо Утаанаас салах ганц боломж
2019-10-07
Шахмал түлшээ хэрэглэх хэрэгтэй...ухарч болохгүй тэгэд дэд төвүүдээ хурдан дуусга
2019-10-07
nnj:
Хийсэн болгоныг харлуулж байдаг улс мөн ч их юм даа. Жорлонтой нь орхисон шигээ түүхий нүүрстэй нь орхих хэрэгтэй. Бид шинэ юмыг эергээр хүлээн авч чадахгүй юм байна.
2019-10-07
Иргэн:
Гал асаасны дараа чи нэг үнэрлээд үздээ толгои чинь өвдөөд дотор эвгүи болоод баинлээ би гэхдээ чиниихээр орк биш шүү. Амьд явах эрхээ эдлэх гэсэн хүн
ITGELEE BUU SURJIGNE , GALAA TULJ SUR
2019-10-07