Ц.Сандуй нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ
2019-10-07
Гэрэл зургийг MPA.mn

 

НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт эхэллээ.

 

Арав хоногийн өмнө шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг тус шүүхэд болсон ч Ц.Сандуйгийн өмгөөлөгч Г. Мөнхбатын шүүх хурал давхацсан тул урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж өгөхийг хүссэн тул шүүх хүсэлтийг хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 10:00 цагт хүртэл хойшлуулсан юм. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин