Шахмал түлшний дээжийг БНСУ, БНХАУ-руу шинжилгээнд явуулсан
2019-10-07

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагууд Улаанбаатар хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулав.

 

Мөн нийслэлд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд мэдээлэл өглөө. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын 198 ажилтан, албан хаагч амралтын өдрүүдэд 24 цагаар ажилласан байна. Ингэхдээ гэр хорооллын айлууд, тэр дундаа хордлогод өртсөн айлуудад ажиллаж, хэмжилт хийжээ.

 

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун хэлэхдээ “Бид хордлогод өртсөн айлуудын хэрэглэж байсан түлшнээс, худалдан авсан цэгээс, “Таван толгой” ХХК-ийн үйлдвэрээс гэсэн 3 газраас 23 дээж авч, Ашигт малтмал, газрын тосны газрын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори, Гаалийн ерөнхий газрын төв лабораторид шинжилгээнд өгсөн. Өчигдөр 2, өнөөдөр 1 шинжилгээний хариу гарсан” гэлээ.

 

 

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн хэлэхдээ “Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор холбогдох мэргэжлийн байгууллагууд төр засгийн тэргүүнүүдийг мэдээллээр ханган ажилласан. Мөн шахмал түлшний дээжийг БНСУ болон БНХАУ-руу шинжилгээнд явуулсан” гэж мэдэгдлээ.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Үүссэн нөхцөл байдалд бодилт дүгнэлт хийж, иргэд дахин энэ төрлийн осолд өртөхгүй байх талаар урьдчилан сэргийлэхэд дүүргүүдийн засаг дарга нар болон хэсгийн ахлагч нар анхаарч ажилла. Сайжруулсан түлшний хэрэглээний талаарх мэдээллийг иргэдэд хүргэхэд онцгойлон анхаар. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний байгууллагуудаар дамжуулан сайжруулсан шахмал түлшний заавар, зөвлөгөөг иргэдэд хүргэх хэрэгтэй” гэдгийг хэлээд шахмал түлшний шинжилгээний дүнг олон нийтэд мэдээлэх үүрэг өглөө.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Төр хичнээн тэрбумаар тоног төхөөрөмж авсанаа эргээд нэг тооцмоор юм. Төр засаг ичих хэрэгтэй. Энэ ард түмний татвар шүү дээ. Эцэст нь хүний амь насаар тоглочихоод, юу ч шинжлэж чадахгүй байгаа гэдэг бол гутамшиг. Үүнийг АТГ мэдэхгүй бна гэдэг бол бүүр гутамшиг.
2019-10-07
Зочин:
Бүхэл бүтэн улсын хяналтын лаборатори гэж байхийн хэрэг байгаа юм уу? Энэ асуудалд эцэслэсэн дүгнэлт гаргаж чадахгүй байгаа гутамшиг юм даа. Тийм мөртлөө баялаг бүтээж яваа хүмүүсийн ажилд худлаа саад болдогоо больмоор юм даа. Төрийн байгууллага тендерээр ямар багаж авч байгаа нь ингээд илт байгаа биз? АТГ -нхэн ийм зүйлийн хаагуур явдагаа хардаа. Ичмээр байгаа биз?
2019-10-07
zochin:
Chultemsuren archichin hachin gudamjni gar yu medehvdee naa chine bas hurandaa geed bgaa uuriigoo. Henees haanaas olj zuusen tsol gedeg n oilgomjtoi bhguyu dargaar end avaachsan gar n uuruu hudlaa garldaa uuriigoo uls dayaar hurandaa gej hutsdag neg novsh bgaa
2019-10-07
Зочин:
Хэрэглээнд гаргахаасаа өмнө шинжилж судалж туршаагүй юм уу бас л шинжлүүлэх нэрээр мөнгө хусах нь дээ хэдхэн төгрөгөөр л шинжлэхгүй нь ойлгомжтой ер нь хууль хүчнийхнээр айлгаж сүрдүүлсэн шахаа байсан юм биш үү
2019-10-07