Угаартсан иргэдийн хэрэглэсэн шахмал түлшнээс "хор" илрээгүй
2019-10-07
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын иргэд угаарын хийнд хордож дөрвөн иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн. Одоогоор таван хүн Хордлогын төвд хэвтэн эмчлүүлж байгаа бол нэг хүүхэд ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа юм. 

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хордлогод өртсөн айлуудын хэрэглэж байсан түлш худалдан авсан цэг, “Таван толгой” ХХК-ийн үйлдвэр гэсэн 3 газраас 23 дээж авч, Ашигт малтмал, газрын тосны газрын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори, Гаалийн ерөнхий газрын төв лабораторид шинжилгээнд өгчээ.Шинжилгээний хоёр хариу өчигдөр гарсан бол өнөөдөр 1 хариу гарсан тул хариуг нэгтгэн албаныхан мэдээлэл хийлээ.

 

Нийслэлийн онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан "Энэ сарын 5-6-нд шилжих шөнө шуурхай ажлын хэсэг байгуулан ажилласан. Ажлын хэсэг 23 цэгээс дээж авч лабораторид шинжлүүлсэн. Мөн түлшний барьцалдуулагч бодисыг гаалийн төв лабораторид шинжлүүлэхээр өгсөн. Гурван газрын дүгнэлт гарсан" гэлээ. 

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Хордсон иргэдийн хэрэглэж байсан түлшнээс дээж авч шинжилгээ хийлгэлээ. Геологийн төв лабораторид есөн дээж шинжлүүлсэн. Чингэлтэй дүүргээс 5, Баянзүрх дүүргээс 1, Сонгинохайрхан дүүргээс 2, Хан-Уул дүүргээс нэг дээж авч шинжлүүлсэн. Эдгээр 19 айлаас авсан дээжийг шинжлүүлэхэд стандартын хэмжээ, шаардлага хангасан гарсан. Тухайлбал түлшний үнслэг нь 29 буюу түүнээс бага байх байвал стандарт гэж үздэг. Үүнээс 23-24 хувийн үзүүлэлттэй гарсан. Мөн хүхэр нь 1 буюу түүнээс бага байх ёстой. Шинжлүүлсэн түлшний хүхэр 0.95-аас 1.004 гарсан. Илчлэг нь 4200 байх ёстой байхад 6200-аас дээш гарсан. Түүнчлэн "Таван толгойн түлш" ХК-ийн хоёр үйлдвэрийн нунтгаас дээж авж шинжлүүлэхэд стандартын шаардлага хангасан" гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өчигдөр дахин шахмал түлшинд угаартсан гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Тодруулбал Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай өрхийн 11-14 настай хүүхдүүд хордож эмнэлгийн байгууллагад хандан хордлого тайлах эмчилгээ хийлгэжээ. Тухайн хүүхдүүдийн эцэг эхээс асуумж авахад "Тус дүүргийн 10 дугаар хороонд байрлах борлуулалтын цэгээс нүүрсээ авсан. Галаа түлээд унтахдаа зуухны хүхээгээ хааж унтсан" гэжээ. Харин тухайн айлын хажуугийн айл нь мөн адил нэг цэгээс түлш худалдан авсан ч зөв галласан тул хордлогод өртөөгүй аж.

 

Иймд иргэд зуухны зөв ашиглалтад анхаарах шаардлагатай байгааг албаныхан хэллээ. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
irgen:
shal hudlaa,,,,,,dygnej shinjilj chaddag umuu ? zygeer dulaani shugamaa tatahgui yhsenee hiigeed chadahgui baij horongo zaraad suudag malnuud ve ene toriinhon
2019-10-08
агаарын албаны залуу таван толгойгын захиралд өчнөн олон хэлсэн гээд л байнашүү дээ
2019-10-08
зочин:
энэ түлү чинь ширмэлдэг гэж хүн яриад байгаа юм биш үү дүгнэлт ч гарсан байсан түүнийг нь үзээч
2019-10-08
zochin:
uursdiin ami nasaa denchin tavij buruu gallah hvn gej haa b.h ve yaj iim tailbaruud hiij ard irgedee doromjilj chadaj b.n aa baga zergiin nuh ongorhoatoi zuuh piishin haa saigui barag ail bolgond l b.dag teglee geed hordoj vheed b.gaagui bur uursduu toosgo uruudl piishin hiigeed ojon jil ailuud gallad bolood l b.san hezee ch iim olnooroo bogino hugatsaand olon hvn hordoj b.gagui gedgiig sanuulay hgmgiin ayultai ni yamar ch uner gui utaa haragdahgui mutrluu mash bogino hugatsaand horduulj b.ga ni bur ayulmai hamgaalah bolon uridchilan medeh bolomjgui b.gaa ni aidas hurgej b.a nuurs bol uner garch medegddeg argaguil saijruulsan bolohoor horduulah chadvar ni bas ilvv saijirsan bololtoi ..... ug ni yamar neg zuil saijrana gedeg ni herelee ni ulam engiin bolj ur ni saijirdag b.h getel ene nvvrsiig gallahad barag diplomiin surgaltand suuh shaardlagatai .yum shig b.a ene ni tegeed saijral devshil mun vv.. horgiu gej batlaj b.ga hvmvvsiig ter gert ni ger bvleer ni tvlshiig ni tvlvvlj honuul
2019-10-08
зочин:
та нар өөрсдийгээ хуураад хэрэггүй. Утаанд чинь та нарын шинжлээд гаргаж чадахгүй хорт бодис их байна даа.Эндээсээ энэ алдаагаа олохгүй бол олон хүн угаардаж үхнэ.Энэ олон айлын зуух бүгд ойролцоо адилхан байгаа. Бидний амьдралын хэв маяг ойролцоо гэсэн үг. Анхны стандарт гэдэгч чинь буруу гарсан, эсвэл цөөхөн бодис шинжлэсэн,бусад хорт бодисыг шинжлэж гаргаж чадахгүй байгааг харуулж байна. Шалтгаан нь шахмал нүүрснээс олдоно.
2019-10-07
Өмнө нь гал түлж амьдарч байсан айлууд байгаа. Өөрсдийгөө хуурч аргалаад яахав. Лабораторууд чинь бүгдийг шинжилж чадаж байгаа юм уу. Тайлбар тавих гээд л гүйчих юм. Танилууд гээд мэдэхгүй, чадахгүй баахан хүмүүс ажиллаж байгаагаа санаач
2019-10-07
зочин:
Мэдээжийн хэрэг шахмал түлш түлсэн ядуу ардыг л буруутгана шдээ.шахмал түлш хийж байна гээд нүүрсний хаягдал нунтагаар түлш хийж өчнөөн мөнгө цохьсон нөхөд сайн түлш байна, тэнэгүүд түлж чадахгүй байна гэх нь тодорхой. утаа гардаг янданг буулгаж, байранд оруулж утаанаас сална. утаа гардаг түлш түлээд утаанаас салахгүй
2019-10-07
Зочин:
Асуудал хурцатвал хамгийн түрүүнд Энэ 2 орлогч даргаар туг тахина.
2019-10-07
зочин:
Дүгнэлт гаргаж байгаа нөхдүүд захиалгаар буруу дүгнэлт гаргаж байж дараа нь шоронгийн хаалга татах вий дээ хүний алтан амьтай холбоотой асуудал шүү. галаар наадаж байж хохиров доо захиалга өгсөн хүмүүс чинь шүүх цагдаа болвол шууд мурицгаана шүү
2019-10-07
Зочин:
1.Бентонитын найрлагад байдаг мышяк,мөнгөн ус,свинец,кадмийн хэмжээг тодорхойлуулах хэрэгтэй,2.шахмал түлшийг шатаах явцад ялгарч байгаа хийн найрлагыг шинжлүүлж байж зөв дүгнэлт гарна,3Үнс чийг үзүүлсэн хэвийн гээд арьсаа хамгаалсан хөгийн мэдэгдэл хийх хэрэггүй
2019-10-07
Zochin:
Ene tulshnees chin umnu uhsen ugaartsan asuudal bgaagui bsan daa
2019-10-07
яндангаа хаачихаар чинь утаа нь хаашаа гарах вэ, манайхан яаг л нөгөө замын хөдөлгөөнд оролцдог шгээ л замбараагүй хайнга хандлагаа болиочээ
2019-10-07
zuv gallana buruu gallana gej yadag yum ih todorhoigui yum yarih yumaa
2019-10-07
Зочин:
Ийм дүгнэлт гаргахгүй. Энэ дүгнэлтээр бол угаартаад үхэж л байг гэсэнтэй дүйцэж байна. Учир шалтгааныг нь зөв олж тогтоогоод ингэж болохгүй шүү гэсэн утгатай мэдээлэл илгээх хэрэгтэй.
2019-10-07
irgen:
zavaan baliar mongoliin tor 30 jil ard tymneer togloj , alj duuslaa
2019-10-07