АН шахмал түлшний асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ
2019-10-07

 

УИХ дахь АН-ын зөвлөлийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн удирдлагууд мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: 

 

-Шахмал түлшний хэрэглээтэй холбоотой хүний амь нас хохирч байгаатай холбоотой цаашид хэрэглэх нь зөв үү гэдгийг хэлэлцлээ. Шинжилгээний байгууллагууд дүгнэлт гаргасан ч баттай байр суурь нь мөн үү гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Шахмал түлштэй холбоотой асуудлаар Засгийн газар ажил хийсэн гэдэг ч их хэмжээний үрэлгэн зардал гаргасан.

 

Стандартыг хангаж, ажиллах, элементүүдийн бүтэц ямар байсан талаар олон нийтэд мэдээлэл байхгүй байсан. Цаашид яах вэ гэдэг гарцыг олж тогтоох хэрэггүй. Энэ асуудлаар АН улс төрийн акц хийх шаардлага байхгүй. Улаанбаатар тэр чигээрээ аюулын дохиотой боллоо. 

 

Шинжилгээний дүн анхаарал татаж байна. Шахмал түлш илчлэг өндөр, чийглэг багатай ч гэсэн үнслэгийн хэмжээ их гэж байна. Иргэдэд зөвлөмж, зөвлөгөө өгөөгүй байж иргэдэд тохох гэсэн уйваагүй асуудлаа төр, засгийн удирдлагууд болих хэрэгтэй хэмээлээ. 

 

АН-ын зөвлөлийн уг шаардлагад "Төрийн нарийн өмнөөс "Тавантолгой" компанид үйлдвэрлэсэн шахмал түлш нь стандартад нийцсэн гэж байгаа ч дөрвөн иргэн амиа алдлаа. Хордсон иргэдийг буруутгах зохисгүй үйлдлээ зогсоож, шахмал түлшний үнэлгээг дахин хийж, алдаагаа давтахгүй байхыг шаардаж байна" гэжээ. 

 

Мөн Улаанбаатар хотын түүх дурсгалын барилга, соёлын өвийг устгахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ. Тиймээс соёлын өвийг устгах талаар гаргасан шийдвэрээ У.Хүрэлсүхийн Засгийн газар цуцлах хэрэгтэй.

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авсантай холбоотой асуудлыг хэлэлцэж, цаашид хэрхэн байр сууриа нэгтгэсэн байна. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуулта хариулав. 

 

-Хориг хүлээж авснаар АН Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэгт оролцох уу?

 

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Бид АН-ын улс төрийн зөвлөлөөс гаргаж байгаа саналын зөвлөмжийг хүлээж авч байгаа. Тиймээс хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. 

 

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар Ард нийтийн санал асуулга явуулах нь зөв үү?

 

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

 

-Бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулахыг шаардаж байсан. Гэхдээ эрх баригчдын хоёрдугаар хэлэлцүүлгийн төслөөр Ард нийтийн санал асуулга явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. АН-ын санал тусгагдаагүй. Ерөнхийлөгчийн саналаас цөөн тусгагдсан. 

 

Засаглалын хэлбэрээ тодорхой болгож, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх саналыг АН гаргасан. Бид сонгуулийн тогтолцоогоо аль болохоор иргэд, олон түмэнд нээлттэй, тодорхой болгох саналыг тавьсан байгаа. Бидний тавьсан саналыг хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн өөрчлөлтийг цааш үргэлжлүүлэхгүй. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
uursdiin ami nasaa denchin tavij buruu gallah hvn gej haa b.h ve yaj iim tailbaruud hiij ard irgedee doromjilj chadaj b.n aa baga zergiin nuh ongorhoatoi zuuh piishin haa saigui barag ail bolgond l b.dag teglee geed hordoj vheed b.gaagui bur uursduu toosgo uruudl piishin hiigeed ojon jil ailuud gallad bolood l b.san hezee ch iim olnooroo bogino hugatsaand olon hvn hordoj b.gagui gedgiig sanuulay hgmgiin ayultai ni yamar ch uner gui utaa haragdahgui mutrluu mash bogino hugatsaand horduulj b.ga ni bur ayulmai hamgaalah bolon uridchilan medeh bolomjgui b.gaa ni aidas hurgej b.a nuurs bol uner garch medegddeg argaguil saijruulsan bolohoor horduulah chadvar ni bas ilvv saijirsan bololtoi ..... ug ni yamar neg zuil saijrana gedeg ni herelee ni ulam engiin bolj ur ni saijirdag b.h getel ene nvvrsiig gallahad barag diplomiin surgaltand suuh shaardlagatai .yum shig b.a ene ni tegeed saijral devshil mun vv.. horgiu gej batlaj b.ga hvmvvsiig ter gert ni ger bvleer ni tvlshiig ni tvlvvlj honuul
2019-10-08
АН.н гахайнууд зайл аа.
2019-10-08
bitgii huts vhjeesen anarhistuud
2019-10-07
Манайхан амаараа л байлдаад байхаас ажлын дүн нэг иймэрхүү
2019-10-07
Uhel daguulsan har mortei UHEL Hurelsuh
2019-10-07
mgl:
Эд нарт утаатай байх нь чухал л да
2019-10-07