Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2019-10-08

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун дулаан байх боловч, 9-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, эрс сэрүүсч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 

2019 оны 10 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 9-14 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 14-16 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин