“Монголын төмөр зам” ТӨХК-ийг Р.Батсүх удирдана
8 өдөр

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлын 15 дугаар тогтоолоор тус компанийн Гүйцэтгэх захирлаар Рэнцэнхандын Батсүхийг томилжээ. Тэрбээр 2018 оны 07 дугаар сараас “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Дэд захирлаар ажиллаж байсан аж.

 

 

Намтар:

 

Гүйцэтгэх захирал Р.Батсүх нь 1976 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн.

1983-1993 онд Төв аймгийн Сэргэлэн сумын 10 жилийн дунд сургууль, 1993-1998 онд Төмөр замын дээд сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр, 2000-2001 онд Удирдлагын хөгжлийн институтийг Удирдлагын арга зүй, 2007-2009 онд Тайланд улсын Бангког хотноо Азийн технологийн их сургуулийг Тээврийн инженерийн мастер зэрэгтэйгээр тус тус суралцаж төгссөн.

1988-1999 онд “УБТЗ” ХНН Дархан өртөөнд Галт тэрэгний холбогч найруулагч АВХ

1999-2003 онд Ачаа тээврийн албанд Сургалт засварын инженер

2003-2007 онд Айраг өртөө зангилааны Дарга

2009-2010 онд ЗГХА, төмөр замын газарт Техник, технологийн мэргэжилтэн

2012-2013 онд Зам, тээврийн яаманд Мэргэжилтэн

2013-2015 онд Азийн хөгжлийн банкинд Логистикийн чадавхийг хөгжүүлэх төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байсан.

 

Эх сурвалж: http://www.mtz.mn

 

Shuud.mn
Сонин хачин
Bat:
Мэргэжлийн хүн болж ашгүй дээ.
2019-10-11
Бэк:
МЭРГЭЖЛИЙН ХҮН БНА.АЖЛАА МЭДДЭГ ЧАДДАГ НЬ ХИЙХ НЬ ЗӨВ ШҮҮ ДЭЭ.
2019-10-09
ЧЁРТ:
ЭНЭ ХҮН УДИРДСАН , ТЭР ХҮН УДИРДСАН ЯМАР ЯЛГАА БАЙНАА... БАЙСГЭЭД Л НЭГ МАЛИЙСАН, МЭЛИЙСЭН ЮМНУУД БАЙРАА СОЛИОД ТАМГА, ХАДАГ ТЭВРЭЭД ГАРААД ИРЭХИЙН...
2019-10-08
drn:
Medehgui l ym iim injener bdag ym uu.?
2019-10-08
зочин:
мэргэжлийн хүн болж. бас салбартаа ч ажиллаж байж. одоо ийм маягаар нам дагаж төрд шургалсан хүмүүсээс салах хэрэгтэй.
2019-10-08
энэ хадаг яндар, тууз хайчлалт, шав тавилт энэ тэрээ болиоч ээ, олон долоон юм цухалгүй ажлаа хийвэл хий
2019-10-08