"Тавантолгой түлш" ХК-аас мэдээлэл хийнэ
2019-10-8
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын иргэд угаарын хийнд хордож дөрвөн иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн. Одоогоор таван хүн Хордлогын төвд хэвтэн эмчлүүлж байгаа бол нэг хүүхэд ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа юм.

 

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан "Тавантолгой түлш" ХК-ийн зүгээс өнөөдөр /2019.10.08/ 12.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр болжээ. 

 

Мөн өнөөдөр Гэр хороолол хөдөлгөөнөөс шахмал түлшний асуудлаар 11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийх юм байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин