Махны үйлдвэрт ажиллаж байсан БНХАУ-ын 12 иргэнийг албадан гаргахаар болов
10-8

Гадаадын иргэн, харьяатын газраас мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, Тус байгууллагын даргын баталсан удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17 аж ахуй нэгж, байгууллагад 10 сарын 04-06-ны өдрүүдэд хяналт шалгалт хийв.

 

71227552_660709031086655_8237009338217005056_n.png

 

Шалгалтад БНХАУ-ын нийт 69 иргэн хамрагдснаас “Монгол туйвар транс” ХХК-д хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 1 иргэнийг оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зөрчлийн дагуу торгууль ногдуулж, албадан гаргахаар болсон байна. Мөн Засгийн газрын тогтоолоор болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын зөвшөөрөлд заагдсан аж ахуйн нэгж, байгууллагад бус өөр байгууллагын нэр дээр оршин суух зөвшөөрөлтэй “Оюундалай” ХХК, “Энх эрдэнэ мөнх” ХХК-д хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 11 иргэний оршин суух зөвшөөрлийг цуцалж, хуулийн хугацаанд Монгол Улсаас гаргахаар шийдвэрлэлээ.

 

71823733_410782292846296_6232575941151817728_n.png

 

Гадаадын иргэн, харьяатын газар нь хууль сахиулах байгууллагуудтай хамтарсан болон байгууллагын төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгуулж, гадаадын иргэдэд тогтмол хяналт тавин ажиллаж байна.

 

Эх сурвалж: https://immigration.gov.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хэдхэн хужаа гаргах биш ээ, монголд үйл ажиллагаа явуулах, ялангуяа хүнсний салбарт хужаа нарыг ажиллуулахыг хориглох ёстой шүү. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж малууд бна уу?
2019-10-10
Зочин:
Яахаараа хятадууд манаи махны үилдвэрт ажиллаж баидаг баиснаа тэр тусмаа хүн нии үилдвэрүүдэд ажиллуулах ёсгүи шүү дээ
2019-10-08
зочин:
сртатегийн бүтээгдэхүүнийг хатуу хяналтан доор байлгах хэргтэй наадуул чинь тариа тарьдаг юм бол буцаад бидэнд өндөр үнээр шахаж байгаа юм биш үү монглд эрүүл амьд явах баталгаа байна уу идэх юм олдохоо болох ньдээ
2019-10-08
Тэнд нь хужаа нар маханд тариа тариад сууж байдаг гэсэн, Монголчууд очоод Хужаад цагаан будааг нь булаагаад тариалж амжих боловуу хаха
2019-10-08
Хятадгүйгээр махаа боловсруулж чадахгүй байна уу.
2019-10-08
Zocnin:
Max maxan buteegdehuun strategiin cnuhal huns Tiimees cn kanad shine zeland awstraliin maxnii yildweruud ni Tuhain ulsiin undesnii yildwerlegcn company bolon ulsiin ontsgoi huanaltand bdag Zow bodlogoor yawuulax ajil mon
2019-10-08