НЭМҮТ-ээс угаартсан иргэдийн тоог нэгтгэн танилцуулна
10-8
Гэрэл зургийг MPA.mn

 

Сайжруулсан шахмал түлш хэрэглэсний улмаас угаарын хийд хордсон гэх дуудлага мэдээлэл өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа тухай мэдээлэл цацагцаад байна. Мөн угаартаж нас барсан иргэдийн тоо нэмэгдсэн гэх мэдээлэл бий. 

 

Угаартсан иргэдийн тоог НЭМҮТ нэгтгэж буй бөгөөд уг төвөөс өнөөдөр /2019.10.08/ 13.30 цагт нэгдсэн дүнг танилцуулах юм байна. Урьдчилсан байдлаар "Өнгөрөгч шөнө олон дуудлага ирээгүй. Найман дуудлага ирээд буцсан. Харин өнөөдөр өглөө 09.00 цагаас хойш байдал өөр болсон. Дүнг нэгтгэж байна. Удахгүй мэдээлэл өгнө" гэж НЭМҮТ-ийн тандалт шуурхай удирдлагын дарга Р.Даваадорж мэдээллээ.

 

Албан бус мэдээллээр хоногийн дотор 24 хүн угаартаж, нэг иргэн нас барсан гэх мэдээлэл байна. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ. 

 

Г.Сүрэн 

Shuud.mn
Сонин хачин
ӨМНӨ жилүүдэдэ угаартаж үхсэн хүмүүсийн тоог ба цуг танилцуулаарай даа
2019-10-23