Газрын тосны үйлдвэр баригдсанаар шатахууны үнийг 1000 төгрөгт барина

img

 

Төсвийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэв.  Төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Энэтхэг улсын Эксим банк хооронд Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталсан. 

 

Төслийн ТЭЗҮ-ийг Энэтхэгийн "Инженерс Индиа Лимитед" компани боловсруулж, хөрөнгө оруулалтын зардлыг 1,236 сая ам.доллар байх тооцоо гарчээ. Тиймээс 236 сая ам.долларыг нэмэлтээр авахаар Энэтхэг улсын Эксим банкнаас авахаар тохиролцоод байгаа аж. Зээлийн нөхцөл нь 20 жилийн хугацаатай, эхний таван жил үндсэн зээлээс чөлөөлөгдөж, жилийн 1.75 хувийн хүүтэй аж.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Бид газрын тосноос хараат улс. Энэ үүднээс Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж, байгуулах шаардлага байгаа. Энэ ажил амжилттай эхлээд явж байгаад талархалтай байгаа. Нэг тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийн хүрээнд Газрын тосны үйлдвэр барихаар болсон гэж байгаа ч хугацааг, учирч болох эрдслийг сайтар тооцох ёстой. Амлаж байснаар 2021 онд ашиглалтад орно гэж байсан хэвээрээ юу. Зардал нэмэгдлээ гэж байна. Нэг тэрбум ам.доллартаа багтаад 1.5 тонн түүхий эд дамжуулах хүчин чадалтай, газрын тосны хоолой барихаар тооцсон байсан. Одоо тооцсноосоо 25 хувийн санхүүжилт нэмэгдлээ. Цаашид нэмэгдэх үү? 

 

УУХҮЯ-ны Газрын дарга Б.Анхбаяр: 

 

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар УИХ-аас зээлийн хэлэлцээр соёрхон баталсан байдаг. Үүнтэй холбогдуулан БНЭУ-ын "Инженерс Индиа Лимитед" компани ТЭЗҮ-ийг боловсруулсан. Тухайн улсын технологи ганцхан улсад газрын тос боловсруулагддаг үйлдвэр байсан. Энэ нь Монгол Улсын нөхцөлд тохирохгүй, олон төрлийн газрын тос боловсруулах технологи хэрэгтэй гэж үзсэн. Энэ хугацаанд Италийн олон улсад туршлагатай компани хөндлөнгийн хяналт хийсэн. 

 

Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2023 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үйлдвэрийг дотоодын түүхий эдээр хангах нь зүйтэй гэсэн ҮАБЗ-ийн зөвлөмжийг барьж ажиллаж байгаа. 

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: 

 

-Газрын тосны үйлдвэр Сайншандад тогтоол эхэлж байна. Газрын тосны үйлдвэр гарч ирэхэд нэг литр бензиний үнэ 900 төгрөг гэж хэвлэлд нэг мэргэжилтэн ярилцлага өгсөн байсан. Энэ тооцоо хэвээрээ юу? Валютын урсгалын 20-25 хувь нь бензиний үнэд гарч байгаа гэсэн. Бензиний үнэ өсөхөөр талхны үнэ сургаар нь нэмэгддэг. Энэ үйлдвэр баригдвал эдийн засагт өгөх үр өгөөж чухал. Энэ үйлдвэр байгуулагдсанаар өргөн хэрэглээний барааны үнэ буурах уу? 

 

УУХҮЯ-ны Газрын дарга Б.Анхбаяр: 

 

-2018 оны 12 дугаар сард тухайн үеийн ТЭЗҮ-ээр нэг бүтээгдэхүүний үнэ 900 төгрөгөөр суусан байдаг. Үүний дараагаар дахиж өөрчлөлт хийснээр нэгж бүтээгдэхүүний үнэ үл ялиг нэмэгдэхээр байгаа. Нэгж бүтээгдэхүүний өртгийг бага байлгах технологийн түвшинд судалж ажиллаж байгаа. Бидний үйлдвэрлэх бүтээгдэхүүн евростандартыг хангасан А-92, дизель түлш, онгоцны түлш хангасан байх юм. Бид  бүтээгдэхүүний үнийг 1000 төгрөгт барихаар ярьж байгаа. 

 

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:

 

-Бүтээгдэхүүний өртөгт нь энэ зээлийг суулгасан уу? Технологийн нөөц бий юу? Эндээс гарах дайвар бүтээгдэхүүнийг хэрхэхээ судалсан уу? Худалдаж авснаар өндөр үнээр шатахуун нийлэх вий гэсэн болгоомжлол байна. 

 

УУХҮЯ-ны Газрын дарга Б.Анхбаяр: 

 

-Нэгж бүтээгдэхүүнйи өртөг 1000 төгрөг байх болов уу. Газрын тосны үйлдвэрээс гарах дайвар бүтээгдэхүүний асуудлыг бид чухалчилж авч үзсэн. Сонгосон үйлдвэртээ эхний ээлжинд түлш болон бензин үйлдвэрлэнэ. Маш бага хэмжээний хий гарна. Үүнийг дотоодын хэрэгцээнд, үйлдвэрийнхээ цахилгааны хэрэглээг хангана. 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

 

-Үйлдвэрийн төсөвт өртөг нэмэгдэж 23.6 хувиар өссөн. Хийн хоолой тавьбиал 300 сая ам.доллар шаардагана. Тэгэхээр одоогийн хэлээд байгаа нэгж бүтээгдэхүүний 900 төгрөг гэсэн тоо нэмэгдэнэ. Газрын тосны үйлдвэр баригдсанаар ашигтай нөхцөл бүрдэнэ. Үнийн огцом савлагаа арилна гэж харж байгаа. Энэ хэрэгжээд эхэлсэн төсөл. Миний хувьд зээлийн нэмэлт гэрээг бид хийх хэрэгтэй. Энэ ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Харин өртгийг дэлхийн зах зээлээс бага байхыг онцгойлж анхаарах нь бидний үүрэг. 

 

Ийнхүү Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Эксим банк хоорондын Газрын тосны үйлдвэр барих төсөлд нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг байгуулахыг дэмжлээ.

Н.Энх

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Md:
Balai gar ve urtuguu 20 jild nuhchine gej baihad 30 jiliin daraah uim yariad bhiin. Ter boltol mongolchuud binzenii uned darluulaad suuhiinmuu AN nam oiriin 8 jildee olonh bolohgui mongolchuud tegej hund amidrah huvi zaya dutmag humuus bish
2019-10-10
Зочин:
Уг нь энэ үйлдвэр чинь ус агаар мэт хэрэгтэй байна даа.
2019-10-10
2,3 жилийн дараах бензиний үнээ ярьж баых шив. 2,3 жиийн дараа бүгд алга болсон, 2000 төг болсон байна гэдэгтэй мөрийцье
2019-10-08
иргэн:
Тэгнэ ээ, энэ үйлдвэр царцсан нь дээр гэж бодож байна. Хаанаас түүхий эдээ авах нь баталгаагүй, яваандаа бас 2030 он гэхэд бүх үйлдвэрлэгч орнууд шаталтын хөдөлгүүртэй мотор үйлдвэрлэхээ зогсооно гэж байхад манайх одоо үүгээр яах вэ дээ. Уул уурхай явуулах дизелийн түлш л бага зэрэг хэрэглэх биз, тэр үед түлшний үнэ 500 төгрөг болно шүү.
2019-10-08
зочин:
Ирэх жилийн сонгуульаар АН гарвал энэ үйлдвэрийг хамгийн түрүүнд зарцааж мэднэ шүү соголтоо зөв хийгээрэй иргэд минь
2019-10-08
Md:
Balai gar ve urtuguu 20 jild nuhchine gej baihad 30 jiliin daraah uim yariad bhiin. Ter boltol mongolchuud binzenii uned darluulaad suuhiinmuu AN nam oiriin 8 jildee olonh bolohgui mongolchuud tegej hund amidrah huvi zaya dutmag humuus bish
иргэн:
Тэгнэ ээ, энэ үйлдвэр царцсан нь дээр гэж бодож байна. Хаанаас түүхий эдээ авах нь баталгаагүй, яваандаа бас 2030 он гэхэд бүх үйлдвэрлэгч орнууд шаталтын хөдөлгүүртэй мотор үйлдвэрлэхээ зогсооно гэж байхад манайх одоо үүгээр яах вэ дээ. Уул уурхай явуулах дизелийн түлш л бага зэрэг хэрэглэх биз, тэр үед түлшний үнэ 500 төгрөг болно шүү.
Иргэн:
Яамныхан ярихдаа өртгөө 50 жилдээ нөхөхгүй, үнэ нь одоогийнхоос багасахгүй, ганцхан ашигтай тал гэвэл гадагшаа урсах валют багасна гэж л баысан даа
2019-10-08
Тамсагаа буцааж аваачээ
2019-10-08
зочин:
за даа туухии эд яах болдоо . Барьчихаад туухии эдгуй суув даа
2019-10-08
ард:
түүхий эдийн хангалт нь хэр найдвартай юм бол доо?
2019-10-08
Odoo ene uildver luu ni Petrovis, MT, Sod Mongol ene ter huvi niiluulne gej guij orood ajliig ni zogsoono. Yag iim uildliig 20 garui jil hiij baigaa humuus yu es andahav
2019-10-08
Uneen unen
2019-10-08
bat:
unen bol yamar saihan medee ve
2019-10-08