Гэр хорооллын иргэдийн амьд явах эрхийн төлөө тэмцэнэ


Нийслэлийн гэр хорооллын иргэд угаарын хийд хордож нас барсан, эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай үйл явдалтай холбогдуулан Гэр хороолол хөдөлгөөнөөс өнөөдөр /2019.10.08/ мэдээлэл хийлээ.
Тус хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх "Тун харамсалтай, эмгэнэлтэй үйл явдал ойрын өдрүүдэд боллоо. Одоогийн байдлаар таван иргэн амь насаа алдаад байна. Сая авсан мэдээллээр амиа алдсан иргэний тоо 14 хүрсэн байна. Төр, Засгийн удирдлагуудын ард иргэдээ утаагүй түлшээр хангана гэсэн амлалт нь нийслэлчүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд ноцтой халдлаа. Иргэд утаагүй түлшнээс эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдаж байгаад харамсч байна.
Цаашид манай хөдөлгөөн гэр хоролллын иргэдийн эрүүл аулгүй орчинд амьдрах, амьд явах эрхийн төлөө тэмцэнэ. Утаагүй түлш нь ямар ч судалгаа, туршилтгүй. Иргэдээрээ туршсан. Гэтэл иргэд амиа алдсаны дараа асуудлыг ярьж эхэлж байгаад туйлын харамсалтай байна. Төр засгийн буруу бодлогын золиос гэр хорооллын иргэд боллоо.
Тийм учраас манай хөдөлгөөний зүгээс Ерөнхий сайд Хүрэлсүх болон Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарыг албан тушаалаасаа огцортол Сүхбаатарын талбайд тэмцэл өрнүүлж, буруу бодлого явуулсан сайд дарга нартай хатуу хариуцлага тооцох болсноо мэдэгдэж байна" гэлээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ