Мастерууд Гүржийг зорилоо
2019-10-09

Чөлөөт бөхийн Мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-13-нд Гүржийн нийслэл Тбилисид болно. Манай улсаас мастеруудын дэлхийн аварга Х.Нямдорж, Г.Баатарсүрэн, мастеруудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ш.Баянмөнх, Д.Ганбат, Б.Бат, Ц.Дуламсүрэн, Н.Баатар, Т.Батнасан, Б.Лхагвадорж тэргүүтэй 30 гаруй тамирчин, албаны хүмүүстэй өчигдөр Кавказын уулсыг зорив. Тэмцээн “А” (35-40 нас), “В” (41-45 нас), “С” (46-50 нас), “D” (51-55 нас), “Е” (56-60 нас) ангиллын 55-62, 70, 78, 88, 100, 100-130 кг-ын жинд зохион байгуулагдах бөгөөд 41 орны 700 гаруй тамирчин оролцохоор болжээ.

 

 Мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын бөхчүүд долоон алт, 10 мөнгө, 23 хүрэл, нийт 40 медаль хүртээд байна.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин