Угаартсан байж болзошгүй 13 дуудлага иржээ
7 өдөр

 

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн шөнө угаарын хийнд хордсон байж болзошгүй гэх 13 дуудлага ирсэн байна. Энэ нь өмнөх өдрөөс дуудлагын тоо 50 хувиар буурсан үзүүлэлт аж.

 

Нийслэлийн дүүрэг, хорооныхон айлуудаар явж, сайжруулсан түлшийг хэрхэн түлэх талаар зөвлөгөө зөвлөмжийг өгч эхэлсэн.  Энэ нь эрсдэлийг бууруулсан байж болзошгүй юм байна. 

 

Одоогоор угаарын хийнд хордож зургаан хүн амь насаа алдаж, найман хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
zochin:
naad tulschee zogsoogoocheee
2019-10-09
Хар:
Айгаад бага түлж байна Унтахдаа галдаа нэмж түлш хийхээ больсон Сайн хучаад унтаж байна Хагас бүтэг сайнаас хүйтэрээд ирэхээр мэдэгдэнэ дээ.
2019-10-09
зочин:
Зуух яндангаа нүх сүвийг бөглөж, зөв галлах юм бол гайгүй байх аа, Утаа баагисан таг нь таглагддаггүй зуух, пийшэнд галлавал нүүрсэнд ч угаартана ш дээ, Иргэд өөрсдөө анхаарах хэрэгтэй,, Түлш бол ок юм биш үү, Утаа багасч ханиад томуу буурч, цаашлаад дутуу төрөлт, гажигтай төрөлт, үхэл зовлон багасч магадгүй байна шүү, хүмүүс ээ, хичээгээрэй.
2019-10-09
Зочин:
Өнгөрөх шөнө харьцангүй дулаахан байсан учир шахмал түлш бага түлсэн байх талтай. Ер нь шахмал түлш шатахад ялгарах СО СО2-ыг багасгах шаардлагатай юм биш үү. Үүний үүргийг барьцалдуулагч гүйцэтгэдэг гэж ойлгож байгаа Хоёрдугаар станцад боловсруулж байсан шахмал түлшний барьцалдуулагч нь шингэн шил гэж сонссон
2019-10-09
зочин:
Хийнд хордсон айл өрхийн тоо буурчихаж гэж баярлах хэрэггүй.Зүй нь буурах биш бүр мөсөн зогсох ёстой бишүү.
2019-10-09