Эмч нарын буруугаас болж хохирсон иргэн мэдээлэл хийнэ
11 өдөр

09.00 цагт Тээврийн цагдаагийн албаны удирдах ажилтны уулзалтын нээлт болно.

 

09.00 цагт ГХЯ-нд Байгаль орчны хамтын ажиллагааны Зүүн хойд Азийн дэд бүсийн хөтөлбөрийн удирдах албан тушаалтнуудын 23 дугаар хурал болно.

 

09.30 цагт “Холидэй Инн” зочид буудалд Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно. Утас: 88311212

 

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай, ардлын хэмжээг батлах тухай тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэнэ.

 

10.30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Хот байгуулалт, хөгжлийн газраас П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг нурааж, шинэ барилга барих талаар мэдээлнэ.

 

11.00 цагт “Корпорейт Конвеншн Центр”-т Монгол Улсын гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаа “Тэнгэр шиг бай” тоглолтынхоо талаар мэдээлнэ.

 

11.00 цагт Сангийн яаманд Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурна.

 

11.30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд “Амгалан” амаржих газрын эмч нарын буруугаас болж хохирсон иргэн цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

 

12.00 цагт Улаанбаатар чуулгын байранд Улсын тэргүүний 129 дүгээр цэцэрлэгийн 30 жилийн ойн ёслол болно. Утас: 89084499 89111009

 

12.00 цагт “Чингис хаан” нисэх буудалд “ФИБА 3х3 чежү” дэлхийн гранпри тэмцээнд түрүүлсэн “Улаанбаатар ММС Энержи” баг эх орондоо ирнэ. Утас: 88023710

 

Shuud.mn
Сонин хачин