Угаарын хийд хордсон нэг хүний биеийн байдал хүнд байна
2019-10-09
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд угаарын хийнд хордож хүний амь нас эрсдэж, иргэд хордлогод өртөж эмнэлэгт хүргэгдээд байна. 

 

Энэ сарын 03-ны өдрөөс 08-ны өдрүүдэд 118 иргэн хордлогын шинж тэмдэгтэйгээр эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ хийлгэж биеийн байдал тогтворжсон 110  хүн зөвлөгөө авч гарсан бол өнөөдрийн байдлаар найман хүн хэвтэн эмчлүүлж байна.  Хэвтэн эмчлүүлж буй нэг хүний биеийн байдал хүнд байна. 

 

Өнгөрөгч өдөр угаартсан байж болзошгүй 13 дуудлага бүртгэгджээ. 

 

Дашрамд мэдээллэхэд өнгөрөгч 2017 онд угаарын хийн хордлогод өртсөн 244 хүн эмнэлэгт хандаж байсан бол 2018 онд 274 хүн хордлогод өртсөн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж байжээ. 

 

Г.Сүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Би нэг ханын зурган халаах хэрэгсэл үзэж байсан . Манайд нэг компани захиалгаар хийдэг вм билээ. Ямар зургаар хийлгэхээ өөрсдөө сонгож захиалж болно . Тeмпeратурын тохируулгатай салж залгагдаад л байж байна. Гадагш гарахдаа ч юмуу хэрэггүй үeдээ салгаад орхичихно . Үнийг хэрэглэж туршиж үзсэн хүн байна уу. Цахилгаан зарцуулалт нь маш бага тэгээд өөрсдөө хэрэглээгээ тохируулах боломжтой гэж тайлбарлаж байсан
2019-10-09
Зочин:
Тийм шүү . Өөрсдийнх нь төлөө хийж байгаа зүйлийг өөрсдөө дандаа нураана.Хамгийн ойрын жишээ гэвэл Автобусны карт ашиглахгүй яагаад жолоочид нь мөнгөө өгөөд байдаг юм бэ. Тэртэй тэргүй өгөх 500 төг ийг өгөх ёстой газар нь өгвөл нийтийн тээврийн маань хөгжил соёлжилтонд улмаар бидний тав тух түгжрэл олон юманд ашгаа өгнө шүү дээ. Гэтэл жолоочид өгөөд л нэг хүний карманд орсон мөнгө бидэнд ямарч сайн нөлөөгүй харин нийтийн тээврийн салбар маань алдагдалд ороод хөгжихгүй байна шүү дээ. Одоо бүр смарт карт ашиггүй юм байна буцаад кондуктортой болбол яасын гэсэн юм яригдаж бна. Ингээд л урагш гишгэхгүй ухраад л байх уу
2019-10-09
Зочин:
Нүрсний наймаачид энэ сэдвийг мөн үлээж өгч байна даа. Чадвал буцаад түүхий нүүрс түлэх шийдвэр гаргуулчих санаатай. Манайхан шинэ дэвшилттэй зүйлийг дэмжиж сурцгаая . Тэр чинь бидний л төлөө хийгдэж байгаа зүйл шүү . Хордоод байгаа нөхдүүд түлэх заавартай нь сайн танилц л даа . Пийшин зуухаа сайжруулж жаахан арчаатай амьдраач дээ
2019-10-09