Улаанбаатарт газар хөдлөлтөд тэсвэргүй 349 орон сууц байна
2019-10-09

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас өнөөдөр (2019.10.09) мэдээлэл хийлээ. Тус газрын хот дахин хөгжүүлэх хэлтсээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилга байгууламжийн талаар мэдээлэл өгөв.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Одоогоор Улаанбаатар хотод 3895 орон сууцны барилга ашиглагдаж байна. Эдгээрийн 1240 нь 2000 оноос өмнө баригджээ. Хот байгуулалт хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсээс 1200 орон сууцны 620-д нь барилгын чанарын хэмжилтийг хийсэн байна. Хэмжилтээр 349 орон сууц нь газар хөдлөлтөд тэсвэргүй хэмээн дүгнэгджээ. Энэ дүгнэлтийг үндэслэн НМХГ-ын улсын ахлах байцаагчийн дөрвөн удаагийн шийдвэрээр 234 орон сууцны ашиглалтыг хоригложээ.

 

Хүн амьдарч, үйл ажиллагаа явуулахыг хориглосон орон сууцны оршин суугчдаас санал авдаг байна. Оршин суугчдын 80-аас дээш хувь нь нураахыг дэмжсэн тохиолдолд  нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргаж, дахин барилгажуулдаг байна. Одоогоор хотын дарга 162 барилгыг нурааж, дахин барилгажуулах шийдвэр гаргажээ. Тэдний 75 барилга дээр төсөл хэрэгжүүлэгч шалгарсан бол 83 нь сонгон шалгаруулалт явагдаж байна.

 

Энэ аравдугаар сарын байдлаар 531 айлын 27 орон сууцны барилгыг буулгаж, 875 айлын 9 орон сууцыг ашиглалтад оруулсан гэдгийг хот байгуулалтын байгууллагаас мэдээлэв.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Та нар чаж хэмждэг юм бэ? Та нарт хэн ч итгэхгүй
2019-10-09
Shaa:
Ha 349 ch geh shig bvgd l tesvergui bgaashde
2019-10-09