Айл өрхүүдэд угаар мэдрэгч төхөөрөмжийг үнэгүй суурилуулна
10-9

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг айл өрхүүдэд суурилуулах асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлсэн байна.

 

Иргэдийн эрүүл мэндийн төлөө хийж байгаа ажлыг дундаас нь зогсоохгүй байх, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх бүх арга хэмжээг хот хэрэгжүүлэх ёстой. Тиймээс уг асуудлыг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлэсэн гэдгийг хотын дарга С.Амарсайхан хэллээ.

 

Угаар мэдрэгч төхөөрөмжийг 11 дүгээр сарын 01-нээс өмнө айл өрхүүдэд нэг удаадаа үнэгүй суурилуулах юм байна. Төхөөрөмж авах санхүүжилтийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргана. Одоогоор 30-40 мянган төгрөгийн төхөөрөмжийг авах санал яригдаж байгаа аж.

 

Мөн тэрбээр Тавантолгой түлш компанийн түлшний үйлдвэрлэл хэвийн явагдаж байгааг хэллээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Тэнэг
2019-10-09
Zochin:
Unegui yum gej bhgui tatvar tulugcjdin munguur tulbur hiij orkuuddaa unegui taraana amarsaikhan uuruus uu zugeer ugch bgaa bol unegui gej yarih erhtei
2019-10-09
po:
xaxa arai teeee
2019-10-09
dd:
Guliichuud, sain dyraaraa ogtsroochee
2019-10-09