Сурагчдын үдийн цай хоол биш хор болсны жишээ
10-9

Амин дэмтэй, эрүүл байх шаардлагатай сурагчдын үдийн цай хоол биш хор болж хувирсныг Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн хүүхдүүдэд өгсөн түлэнхий талхнаас харагдана. Цадтал идэх бус амсахийн төдий хэмжээний үдийн цай хүүхэд багачуудыг ирээдүйн ходоодны өвчтөн болгох аюултай байгааг олон удаа бичсэн ч анхаарал хандуулах нь үгүй.

 

Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуульд Инж-Ану ХХК үдийн цай нийлүүлдэг гэнэ. Мөн иргэн О хичээлийн нэгдүгээр байранд цайны газрын үйл ажиллагаа эрхэлж аж. Энэ хоёр байгууллага зөрчилтэй, стандарт шаардлага хангахгүй байгааг мэргэжлийн хяналтын байгууллага аль хэдийнэ тогтоож, зохих саналаа ч холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.

 

Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс өнгөрсөн есдүгээр сард 79 дүгээр сургуулийн үдийн цайнд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Инж-Ану ХХК нь зориулалтын бус байрыг өөрчлөн засварлаж гал тогооны зориулалтаар ашигласан, хоол үйлдвэрлэлийн технологийн шат дамжлагыг буруу зохион байгуулсан, үйл ажиллагаандаа эрүүл ахуйн зохистой дадал хэвшүүлээгүй, хоол үйлдвэрлэлийн байрны ариутгал цэвэрлэгээ хангалтгүй, түүхий эд хүнсний бүтээгдэхүүнийг хүлээж авах, шалгах, ангилан ялгалт хийх эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын цэггүй, дотоодын хяналт шалгалтыг хангалтгүй зохион байгуулсан зэрэг зөрчил илэрсэн.


Мөн иргэн Э.О-ий ажиллуулж буй цайны газар нь үйл ажиллагаа эрхлэхдээ Мэргэжлийн хяналтын байгууллагаар хяналт хийлгэж, бүртгүүлээгүй, гал тогооны хана таазны будаг ховхорч, ан цав үүссэн, ердийн болон механик агааржуулалтын төхөөрөмжийн хүчин чадал хангалтгүй, бохир ус зайлуулах, ариутгах татуургын хэсгийн шугам сүлжээнд холбогдсон, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй ажлын байранд хоол үйлдвэрлэл явуулсан, аяга таваг хадгалах, хатааж, ариутгах төхөөрөмжгүй, дотоод хяналт шалгалтыг хангалтгүй зохион байгуулсан зэрэг зөрчлүүд илэрчээ.

 

Тиймээс НМХГ-аас иргэн Э.О-тэй байгуулсан гэрээг цуцалж, цайны газрын үйл ажиллагааг зогсоох, стандартын шаардлага хангасан хоолны газар ажиллуулах талаар тус сургуулийн захиралд албан бичиг хүргүүлсэн байна. Мөн 2019 оны 09 сарын 27-ны өдөр Нийслэлийн Өмчийн Ашиглалт Удирдлагын газарт 79 дүгээр сургуулийн сурагчдын үдийн цайг нийлүүлж буй Инж-Ану ХХК-ийн түрээсийн гэрээг дүгнэн үзэж, үйл ажиллагааг цуцлах саналыг ч хүргүүлж. Гэвч өнөөдрийг хүртэл хяналтын байгууллагын шаардлагыг үл тоож, хүүхдүүдэд хоол биш хор өгсөөр байна.

 

79 дүгээр сургуулийн удирдлага, цаашлаад нийслэлийн Өмчийн Ашиглалт Удирдлагын газар хүүхдийн ходоод хогийн сав биш гэдгийг анхаарах шаардлагатай байна. Инж-Ану ХХК-ийг сурагчдад эрүүл хоол хүнс өгөх чадамжгүйг нь тогтоож, илүү юу шаардлагатай гэж. Сургуулийн удирдлагын эрх ашиг бус хэдэн зуун хүүхдийн эрүүл мэнд чухал юм шүү.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монголчууд 1990 оноос хойш төрийн албыг намын алба, төрлийн алба, танил талын алба, цүнх баригчдын алба, авилгал хээл хахуулийн алба болгосон. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зуу зуун жилийн туршид төрийн албыг “Мерит зарчим”-ын алба болгож иржээ. “Меритократия” буюу “Мерит зарчим” нь мөн чанартаа улс төрчид болон төрийн албан хаагчдыг намын харъяалал, намд хандивласан хандив, танил тал, садан төрлийн холбоо, дарга нарын цүнх барьж гүйсэн гүйлт зэргээр нь биш, харин ажил мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, ёс суртахууны төлөвшил зэргээр нь шилж сонгоод хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг зарчим юм. Жишээлбэл, энэ зарчим нь АНУ-ын Төрийн албаны хуулийн гол зарчим болжээ. Монголд 1990 оноос хойш энэ зарчим алдагдаад, төрийн алба бүхэлдээ булингартаж, одоо Монгол мөхөл, сүйрлийн ирмэгт тулж иржээ.
2019-10-09
Үнэн:
Угаасаа энэ үдийн цай хөтөлбөр гэж хэнд ч хэрэггүй хогийг хэрэгжүүлдэг буруу ш дээ,үнэхээр хүүхдэд өгөх гээд байгаа юм бол сард 1 удаа дансанд нь мөнгийг нь хийгээд өгчих хэрэгтэй ш дээ,гэрээсээ хачиртай талхаа аваад л явна биз,тэгээд ч хичээлд суух богинохон хугацаанд хэний хүүхэд өлсөж үхэх гээд байгаан,мөнгийг нь л дансанд нь хийгээд өгчих
2019-10-09
irgen:
za za estoi alaad haychih umaa yaj iim umiig haraad suuj bainaa,,,hen hariuzlaga hyleeh ve ? bolovsroliin said hen be ???!!!
2019-10-09
арай ч дээ арай, гахай нохой ч одоо ийм юм идэхээ больсон шүү, олон хүүхэд хамарсан халдвар өвчин хордлого гархад хэдийнээ бэлэн болжээ, хариуцлагаа үүрээрэй дээ эрхэм захирал газрын дарга нараа, мэрэгжлийн хяналт ажилаа хийгээчээ нүдэн дээр чинь ийм зүйл болоод байхад...
2019-10-09