Дэлхийн элсний наадамд оролцох тамирчдад амжилт хүслээ
2019-10-09

Дэлхийн элсний анхдугаар наадам энэ сарын 11-16-ны өдрүүдэд Катар улсад зохион байгуулагдах билээ.

 

 

Үндэсний олимпийн хороодын холбоо/ANOC/-ны ивээл дор зохиогдож буй тус наадамд 97 улсын 1000 гаруй тамирчид спортын 14 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөх юм.

 

Тус наадамд Монгол улсаа төлөөлөн 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд оролцох бөгөөд Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Гишүүн Л.Мягмаржав ажиллах бол багийн тугчаар шигшээ багийн тамирчин Б.Алтангэрэл томилогдлоо.

 

Өнөөдөр Дэлхийн элсний анхдугаар наадамд оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол МҮОХ-ны хурлын танхимд зохион байгуулагдаж, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БСШУСЯ-ны БТСБХЗГ-ын дарга Э.Мөнхбилэг нар оролцон баг тамирчдад амжилт хүсэв.

Shuud.mn
Сонин хачин