Төв болон говийн аймгуудын нутгаар цас орно
2019-10-09
Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдөр:  Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр  бага зэргийн хур тунадас, уулаараа цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж , бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутаг, Дарьгангын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна. 

 

Улаанбаатар хотод: Үүлшинэ . Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с. 8-10 градус дулаан байна. Оройдоо сэрүүснэ.

 

Төлөв байдал:  10, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас, уулаараа цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 10-нд ихэнх нутгаар, 11-нд говь, тал,  хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

 

Нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин