Засгийн газар сайжруулсан түлшийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн
2019-10-09

 

Өргөдлийн байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Өргөдлийн байнгын хорооны 2018 оны тавдугаар сарын тогтоолын хэрэгжилтийн талаарх БОАЖ-ын сайдын мэдээлэл сонсож, цаг үеийн асуудлыг хэлэлцэж, гишүүд асуулт тавьж, хариулт авав.

 

УИХ-ын гишүүүн Д.Дамба-Очир:

 

-Утаагүй түлшийг яаж хэрэглэхийг сайн зааварлах хэрэгтэй. Өчигдрөөс утаа үнэртээд эхэлж байна гэж хүмүүс ярьж байна. Зуухны бүрэн бүтэн байдал, аж ахуйн нэгжүүдийн талаар мэдээлэл авъя. Өчигдөр зуслан руу явж байхад айлуудын яндангаас хар утаа гарч байна лээ. Сүүлийн үед гарсан зуухны дэлбэрэлт "Тавантолгой"-н сайжруулсан түлшнээс гарч байна уу, хувийн аж ахуйн нэгжийн түлшнээс гарч байна уу?

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

 

-Угаарын хийгээр амь насаа алдсан 6 хүний ар гэрт эмгэнэл илэрхийлье. Энэ бол бидний тооцоолоогүй алдаанаас болсон. Улаанбаатар хотод ажиллаж байгаа төр, захиргааны байгууллага болон гэрээт ажилтнууд авч сурталчлах ажлууд хийсэн ч алдаа гарсан. Гол асуудал ханан пийшин дээр яригдаж байгаа. Агаар соролт дээр хүндрэл гарсан. Дээр нь зуухны битүүмжлэл алдагдаж байна. 

 

Дугуй түлж байна гэсэн асуудал гарсан. Хаягдал авдаг аж ахуйн 42 мянган дугуй авч буталсан. Хэрэгжүүлж байгаа ажлаасаа буцахгүй гэсэн шийдвэр. Засгийн газар ард иргэдийнхээ эрүүл мэндийг анхаарч угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг нэг удаад үнэгүй олгохоор шийдвэрлээд байна. УИХ-ын гишүүн Б.Солтан:

 

-Хүнсний хувцар сав баглаа, боодлын эрүүл ахуйн хяналтад анхаарах хэрэгтэй. Зориулалтын лабортари хэрэгтэй. Хямдхан авчирсныг нь худалдаанд нийлүүлж байна. Мөн мэргэжлийн хүмүүсийг сургах хэрэгтэй гэлээ. Мэргэжлийн хяналтын газрын  Газрын дарга "Мэргэжлийн хяналтын байгууллага энэ чиглэлээр хяналт тавин ажиллаж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхааруулга өгч байгаа. 45 мянган ширхэг шаардлага хангаагүй материалыг хилийн боомтоос татан авсан. Энэ олон сав, баглаа боодлыг устгаж байгаа ч зөрчил хянан шийдвэрлэх асуудалд хариуцлага тооцох эрхзүйн зохицуулалт байхгүй" гэсэн хариулт өгсөн юм. Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг:

 

-Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийг шуурхайлах нь зүйтэй. Нийслэл, дүүрэг холбогдох байгууллага хамтраад газартай холбоотой асуудлыг эцэслэн шийдэх хэрэгтэй. Төсөв хэлэлцэх үед санхүүжилтийн асуудлыг тусгаж өгөх шаардлага байна гэсэн юм. 

 

Ийнхүү Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин